МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр "МАХН, МАН-ын дунд маргаан дэгдээж байсан асуудал бол МАНАН үзэгдэл. Сүүлийн жилүүдэд энэ үзэгдлийн хор уршгийг МАН-ын удирдлагууд мэдэрч эхэлсэн. Ингээд МАНАН үзэгдэлтэй тэмцэж, ухамсартай алхам хийж, бидний зөв байсан гэдгийг нотолсон.
Хоёрдугаарт, бид Оюутолгойн гэрээг сайжруулах шаардлагатайг бид хэлж, шүүмжилж байсан. Харин 10 жилийн дараа МАН-ын удирдлагууд энэ гэрээг засаж сайжруулахгүйгээр Монгол Улс цаашаа явахгүй гэдгийг ойлгож, зарлаж байна. Энэ мэт бидний байр суурь нэг болж байна. Үзэл бодол, үйл хөдлөл, угшил нэг намууд тус тусдаа үйл ажиллагаа явуулах тохиромжгүй. Мөн хоёр намын 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан хоёр нэгдэхээр шийдвэрлэсэн.
МАХН-ыг татан буулгах шийдвэрийг намын удирдах байгууллага гаргасан. Энэ шийдвэрийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн" гэсэн юм.