Цахим орчинд соёлтой оролцъё

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Цахим ертөнц бол аугаа. Өнөө цагт интернэт л холыг ойртуулж, хоёрыг уулзуулж, харь хэлтэнгүүдийг хооронд нь хэл нэвтрэлцүүлж, бүхий л мэдээ, мэдээллээ авах маш том ертөнц болж, цахим сүлжээгүйгээр өөрсдийгөө төсөөлөхөд ч бэрх болсон цаг гэдэг нь үнэн. Өдрөөс өдөрт бидний амьдралд цахим харилцаа улам бүр гүнзгий нэвтэрч байна. Орчин цагийн багачууд бараг хэлд орохоосоо өмнө л цахим хэрэгслэлүүдтэй танил болж, тэдгээрийг насанд хүрсэн хэнээс ч дутахгүй ашигладаг болоод байх шиг. Нэгэнт бидний амьдралын нэгэн салшгүй хэсэг болоод байгаа хойно цахим орон зайд өөрийн гэсэн орчинг бий болгоод түүгээрээ бусадтай харилцах нь одоо энгийн үзэгдэл болсон. Цахим хэлбэрээр сургалт явуулах, сургалт авах бол одоо цагийн сурч мэдэхийг хүсч байгаа хүн бүрийн заавал эзэмших нэгэн хэлбэр болоод байна. 

 

 

Цахим орчин ба интернэт нь  хүмүүс хоорондын харилцаа учир энд ч бас тодорхой СОЁЛ байх нь зүйтэй. 

Анх 1969 онд АНУ-ын цэрэг, дайны тагнуулын зориулалтаар болсон интернэт гээч өдгөө дэлхий нийтийг аалзны тор мэт хэрж, мэдээллийн зах хязгааргүй, өргөн уудам сүжээг бий болгоод удлаа. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн агуу нээлтийн тоонд зүй ёсоор багтах интернэтийг өнөөдөр дэлхийн хүн амын 30 гаруй хувь нь тогтмол хэрэглэдэг гэх тоо баримт бий. Харин Монгол улс интернэтэд анх 1994 оноос эхэлж холбогдсон. 1996 оны нэгдүгээр сард интернэт нэвтэрснийг албан ёсоор зарлаж нээлтийн ажиллагаанд тухайн үеийн ерөнхийлөгч П.Очирбат оролцож байсан түүх бий. 1996 онд интернэт хэрэглэгчдийн тоо Монголд ердөө 500 гаруйхан байсан бол одоо албан газар, өрх бүр шахуу интернэтэд холбогдож хувийн болоод албаны бүхий л ажил хэрэг үүгээр өрнөдөг болжээ. Өнөөдөр төр “цахимжсан” гэдэг үч ч моод болж, “онлайн” бүхнийг сайшаах нь энгийн иргэдээс эхлээд төр засгийн үйл ажиллагаанаас хүртэл тодоос тод мэдрэгдэнэ. Мэдээж, сайн үүр өгөөжтэй талаас нь ашиглаж байвал интернэт гээч бол боломж. Гэхдээ аливаа зүйл эерэг, сөрөг хоёр талтай байдагчлан орчин үеийн онлайн ертөнцийн хөгжил ч гэсэн хоёр талтай буй. Жишээ нь гнхнд нэг хоол идсэн ч, кино үзсэн ч заавал зургийг нь авчихаад фейсбүүктээ оруулчихаад дараа нь таатай сайхан хооллох, зугаацах байдал жил ирэх тусам хүрээгээ тэлсээр, дуртай зургаа постлож, дуртай бичлэгээ шэйрлэж эрх чөлөө гэж энэ ертөнцөд мэдрэгдэнэ гэсээр...            Гэхдээ  судалгаагаар сүүлийн үед бага насны хүүхдүүд зурагт үзэх нь харьцангуй буурчээ. Гэхдээ тэдний интернэт хэрэглээ эрс нэмэгдсэн байх юм. Энэ ганц Монголд бус дэлхий даяар толгойн өвчин болж эхэлжээ. Техник, технологи хөгжих тусам бид цахим гэмт хэрэг, халдлагаас ганц хүүхэд гэлтгүй нийтээрээ сэргийлэх шаардлага үүсээд байгаа. 

“New Definition of Childhood” судалгааны байгууллага хамгийн сүүлд 12 орны 6-12 насны 4257 хүүхдийн дунд интернэт хэрэглээний талаарх судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн ихэнх нь долоо хоногт дунджаар 7.4 цагийг интернэт орчинд өнгөрүүлдэг  тухай өгүүлсэн аж. 

Харин Монголд ийм судалгааг 300 хүүхдийн дунд хийхэд ямар ч зорилгогүй цахим орчноор сэлгүүцдэг гэж дийлэнх нь хариулсан байна. Нөгөө талаас цахим халдлагад 11-17 насныхны 32 хувь нь өртөж байснаа, 23 хувь нь хүүхдүүдэд сэтгэлзүйн дарамт цахимаар үзүүлж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Энэ зөвхөн судалгааны түвшинд гарсан тоо. 

Нэг ёсондоо хүн төрөлхтний сүүлийн 50 жилийн амьдралын хэвшил хэмнэлд гарч байгаа өөрчлөлтийн нэг нь яах аргагүй цахим орчин. Хүүхдүүдийн ихэнх цагаа өнгөрүүлдэг газар гэр бүл бус цахим орчин буюу интернэт болж байна.Интернэт гээчийг хязгаартай,өөрийн үзэл бодолтой хүмүүс л хэрэглэхгүй бол түүнээс гарах хор уршиг хамгийн ихээр тусч болзошгүй. Интернэт хэрэглэгчдийн хамгийн өргөн хэрэглэдэг олон нийтийн сүлжээ фейсбүүк хуудаснаа садар самууныг сурталчилсан элдэв зураг, бичлэгийг сүүлийн үед ихээр оруулах болжээ. Гэтэл энэ фэйсбүүк гэх ертөнцөд Монголын насанд хүрэгчдээс гадна өсвөр насныхан, бага насны хүүхдүүд олон байдаг. Тэдэнд ямар үлгэр дуурайлал үзүүлэх билээ? 

 

Түүнчлэн твитерчид өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхдээ Монгол хэл, Монгол үгийг бохирдуулж, бичгийн хэлийг “юу ч үгүй болгож байна”. Нэг үгээр бол Монгол хэлээр дамжиж байгаа мэдээллийн урсгалд эх хэл маань ч тодорхой хэмжээгээр бохирдох, эвдрэх хөрс суурь нь интернэт болжээ. Тухайлбал, “гэж байна шүү дээ” гэхийг жиргээчид “гэжийшдээ, гэжаагаад” гэх зэргээр Монгол хэлэнд байхгүй үгээр бичиж Монгол хэлэнд байхгүй үгээр бичиж Монгол хэлийг бохирдуулж байна. Энэ бүхэн монгол орны минь эх хэлэнд асар их хор уршиг дагуулж байна. Мөн Британийн зохион бүтээгчээр Трэвор Бейлис хэлэхдээ: “Цахим ертөнц хэт их хөгжсөнөөр хүн төрөлхтний сэтгэн бодох чадвар эрс муудна” гэсэн байдаг. Ирээдүйд төрөх хүүхдүүд интернэтгүйгээр ямар нэг зүйлийг хийж чадах болов уу? Эсвэл санаандгүй тохиолдлоор гэнэтхэн интернэт үгүй болвол тэдний мэдлэг хамт үгүй болох уу? Ингээд технологийн хөгжлийн сөрөг талуудаас хүлээн авбал, хор уршиг ихтэй.  Дээр дурдсанчлан аливаа зүйлийн үнэ цэнийг ухаарч амжаагүй байгаа балчир насныханд интернэт сөргөөр нөлөөлдөг. Юу чухал болох, ямар үр дагавартай болохыг мэдэхгүй хүүхдүүд интернэтэд асар их цаг өнгөрүүлдэг. Багаасаа хүсээгүй, шаардлагагүй зүйлсийн талаар уншиж, үзэж, хүмүүжлийн доголдолтой болох гээд олон сөрөг зүйлийг авчирч байна. 

Өсвөр насныханы сайн мэдэх нэгэн эмэгтэй фейсбүүкт саяхан өөрийн нүцгэн зургаа нийтэд дэлгэсэн бөгөөд уг нийтлэл болон зураг нь  маш олон хүний хандалт авчээ. Түүнээс хэд хоногийн дараа фейсбүүкт нэгэн ээжийн пост нийтлэгдсэн байв.Охиныхоо утасны зургийг гүйлгээд үзэж байтал формын хувцасгүй Баярмаа гэгч энэ хүүхний зураг байснийг дуурайж  хөх өгзгөө ил гарган тонтойлгон   авсан зургай авсаныг   хараад нүд орой дээрээ гарах шиг болж охиноо дуудаж асуутал энэ зургийг хэн ч хараагүй, хэн рүү ч явуулаагүй гэлээ. Энэ мэтчилэн фейсбүүк интернэтэд бага болон өсвөр насны хүүхдүүдэд хор хөнөөлтэй, зохисгүй контент агуулсан мэдээлэл, цахим хуудас, видео тоглоом олонтаа  байршсан харагддаг. Үүнээс томчууд бид хүүхдээ хамгаалах, сэргийлэх нэн тэргүүний хариуцлага ногдож байна. Санаандгүй болоод сониуч байдлаар тэдгээр линкийг дарж нэвтэрч орж байгаа нь хүүхдүүд цахим хүчирхийлэлд өртөх, хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн золиос болохыг үгүйсгэхгүй. Адаглаад хүчирхийллийг харуулсан мэдээллээс болж хүүхэд сэтгэлзүйн өөрчлөлтөд орох  хүмүүжлийн доголдолтой болох зэрэг эрсдэл үүсэх аюултай юм. буруу үлгэр дуурайлал авсаар байх уу? Эцэст нь Интернэт хэрэглэгчид, олон нийтийн сүлжээг ашиглагчид бүгдээрээ ёс суртахуунтай байж дараа нь гарах үр дагаврыг нь бодолцож байх шаардлагатай байна. Ингэж байж л бид олон нийтийн сүлжээний ёс суртахууныг бий болгон, ирээдүй хойчынхоо хүмүүжилд зөв хөрөнгө оруулалт хийнэ. Хүний амьдрал хүмүүс хоорондын харилцаан дээр л оршин тогтнож байдаг билээ. Хэнтэй, хэдийд, юуг, хэрхэн, яаж ярихаас бидний амьдралын олон чухал шийдвэрүүд гарч байдаг. Иймээс ч “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэсэн ардын зүйр цэцэн үг яригддаг болов уу. 

Нийтэлсэн: Н.Отгонтуяа

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх