Төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-ын давтлага өгөх болсонтой холбогдуулан сургуулиуд дээр ажиллаж байсан PCR шинжилгээний цэгүүд цэцэрлэг рүү нүүжээ.
Шинжилгээний цэгийн байршлууд өөрчлөгдсөн бөгөөд дараах цэгүүдэд авч байна.
Хөдөө орон нутаг руу зорчих, оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэд дараах цэгүүдэд очиж PCR шинжилгээгээ өгнө.
- Баянзүрх дүүрэг – “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
- Сонгинохайрхан дүүрэг – Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
- Хан-Уул дүүрэг – Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах болон жирэмсэн эхчүүд дараах цэгүүдэд очиж PCR шинжилгээ өгнө.
- Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль /Хуучин 13-р сургуулийн шинжилгээний цэг/
- Сүхбаатар дүүрэг – 143 дугаар цэцэрлэг /Хуучин 31 дүгээр сургуулийн шинжилгээний цэг/
- Чингэлтэй дүүрэг – 74 дүгээр цэцэрлэг /Хуучин 50 дугаар сургуулийн шинжилгээний цэг/
Дээрх цэгүүд ажлын өдрүүдэд 09:00-12:00 цагийн хооронд ажиллах бөгөөд амралтын өдрүүдэд гурав, гурваараа ээлжлэн ажиллана.
Зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд, мөн тухайн орон нутагт байнгын оршин суугч иргэд орон нутагтаа харих бол очих аймгийнхаа Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчино.
Ингэхдээ вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоног болсон, Covid-19-ийн халдвараар өвчлөөд эдгэсэн бол нотлох баримтыг үндэслэн ПСР шинжилгээ өгөхгүй явж болно.