С.Эрдэнийг УДШ-ийн лавлагаа, УБЕГ-ийн дараах мэдээлэлд үндэслэж БҮРТГЭЖЭЭ

  • 0
  • 94
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Албан ёсны АН-аас С.Эрдэнэ, албан бус АН-аас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/-нд хоёр тал тус бүрдээ хандсан.

Иймд Н.Алтанхуягийг бүртгэхээс татгалзаж, С.Эрдэнийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн талаар бид өмнө мэдээлсэн. Учир нь СЕХ дээрх хоёр хүний материалыг бүгдийг нь хянаж үзээд дээрх шийдвэрийг гаргасан байгаа юм.

Тодруулбал,

  • Улсын Дээд шүүхээс  СЕХ-нд ирүүлсэн албан тоотод АН-ын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 7 дугаар их хурлын 03 дугаар тогтоолоор тус намын даргаар С.Эрдэнэ сонгогдсоныг Улсын дээд шүүхээр 2017 онй 3 дугаар сарын 15-ны өдийн 01 дүгээр тогтоолоор бүртгэжээ. Энэ тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр гараагүй байгаа уламжилж байна” гэсэн байна.
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичигт АН-ын тэмдгийн /Ц.Тувааны хэрэглэж байсан тамга/ 1117237845 тоот хяналтын дугаарыг хүчингүй болгож 9020120477 тоот тэмдгийн хяналтын дугаар олгосон байна” гэжээ.

data-mce-src=https://shuurhai.mn//uploads/2021/05/a1f3b1294bdec981a3d171a4ab90728e.jpg


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх