Монком констракшн ХХК цэвэр усны шугам сүлжээг гэмтээж ХӨСҮТ-ийн цэвэр усыг доголдуулсан ноцтой зөрчлийг үүсгэлээ

  • 0
  • 132
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монком констракшн ХХК цэвэр усны шугам сүлжээг гэмтээж ХӨСҮТ-ийн цэвэр усыг доголдуулсан ноцтой зөрчлийг үүсгэлээ

 

Цэвэр усны 150, 200 диаметртэй шугам сүлжээг гэмтээж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн цэвэр усыг доголдуулсан ноцтой зөрчлийг Монком констракшн ХХК 05 сарын 02,03-ны өдрүүдэд үүсгэлээ. Вакцины агуулах барих нэрийдлээр энэхүү зөрчлийг үүсгэсэн байгаа юм. Ямар нэгэн барилга барих тэр бүү хэл инженерийн шугам сүлжээ байгаа эсэхийг ч мэргэжлийн байгууллагаар тодруулаагүй Цар тахлын өнөө үед улсын онц чухал обьектыг усгүй болгож ноцтой зөрчил үүсгэлээ. Ус сувгийн удирдах газраас цаг алдалгүй гэмтлийг засварлаж хэвийн болголоо.  Энэ нь  "Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 17-р зүйлийн 17,7 "Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна” мөн 17,6 "Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно” 17,14 "Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно” гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчиж байна. Цаашид энэ мэтчилэн Улаанбаатар хотын хүн амыг ундны усаар хангадаг цэвэр усны шугам сүлжээ, бохир усыг татан зайлуулдаг бохир усны шугам сүлжээн дээр ийм гэмтэл гарахгүй гэдгийг үгүйсгэхгүй байна. Анхаарал болгоомжтой хандаж мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авч байхыг анхааруулж байна.



Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх