УИХ-ын дарга Г.Занданшатар Ц.Анандбазарын асуудлыг авч хэлэлцэх үүрэг өглөө

  • 0
  • 101
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамттай холбоотой асуудалд холбогдоод буй билээ.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг байнгын хороогоороо авч хэлэлцэх үүргийг  Ёс Зүй, Сахилга Хариуцлагын Байнгын Хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд өглөө.

Уг асуудлыг  цаашид хууль хяналтын байгууллагаар шалгуулан, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж УИХ-ын дарга үзэж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх