ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, хотын даргын орлогч дарга Р.Чингис нар Баянзүрх дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт ажиллаж, эмч нараас мэдээлэл авч байна.
Баянзүрх дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт ажиллаж буй эмч Даралт өндөртэй гэх мэт эсрэг заалттай биш бол өөр хорооны иргэдэд ч вакцинд хамрагдах боломжтой юм. Хөл хорионы улмаас хүүхдийнхээ гэрт ирээд харьж чадалгүй гацсан хүмүүс өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт ирж вакцин хийлгэж байна. Мөн орон нутгийн иргэдэд ч вакцин хийж байна гэсэн юм.
Энэ үеэр эмч нэг өвчтөн багтраатай гэдэг оношоо хэлэлгүй вакцин тариулснаас бие нь муудсан талаар танилцууллаа. Түргэн тусламжийн багт вакцины хүндрэл, сөрөг нөлөөтэй иргэдэд үйлчлэх баг тусгайлан гаргасан тул яаралтай тусламжийг шуурхай үзүүлжээ.
Ерөнхий сайд иргэд гэрээсээ гараад алхах хэмжээнд буюу ойр зайд дархлаажуулалтын цэгүүд байх ёстойг анхаарууллаа.