ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байранд өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 120 гаруй болсныг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
ЭМЯ-ны хэлстийн дарга Г.Болдмаа ШШГЕГ-ын түр саатуулах байрнаас одоогоор 120 гаруй хүн халдвар авсан нь батлагдсан. Тухайн хүмүүсийн 83 хувь нь хөнгөн буюу шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн байна. Одоогоор тухайн иргэдийн ойрын хавьтлуудыг судалж буй бөгөөд энэ кластер халдвар хаагдах хараахан болоогүй” гэсэн юм. Тус саатуулах байранд нийт 285 иргэн байсан тухай Шадар сайд С.Амарсайхан өмнө нь хэлж байсан юм.