Коронавирусийн халдвараар өвчилж, эмчлүүлж байсан хоёр хүн өчигдөр нас баржээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр хүн нас барсан таагүй мэдээ байна.
Нас барсан хоёр иргэний хувьд, 69 болон 84 настай байсан хэмээн хэлсэн юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдвараар нас барсан тохиолдол 12 бүртгэгдээд байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбар Өвчлөлийн тоо нэмэгдэхийн хэрээр эрсдэл үүсэж байна. Цаашид ч коронавирусийн халдвараар өвчилж, биеийн байдал нь хүнд болсон хүний тоо нэмэгдэх хандлагатай байна” гэдгийг нэмж хэлэв.
Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 1,000 орчим өвчтөн эмчийн хяналтад байгаа бол 1,902 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-1,637
- Хүндэвтэр-219
- Хүнд-34
- Маш хүнд-12 хүн байгаа юм.