Мьянмарт долоон настай хүүхэд амиа алджээ

  • 0
  • 112
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Мьянмарын Мандалай хотод аюулаас хамгаалах хүчнийхэн гал нээсний улмаас долоон настай хүүхэд амиа алдсан талаар тус хотын оршин суугчид мэдээлжээ. Охин Мьянмарт өнгөрсөн сард гарсан цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаалыг таслах зогсоох ажиллагааны үеэр амиа алдсан хамгийн залуу хохирогч болж байна. Тэрбээр гэртээ байхдаа амиа алдсаныг гэр бүлийнхэн нь мэдээлсэн байна.


Save the Children” хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр, Мьянмарт амиа алдсан олон арван хүний дунд 20 гаруй хүүхэд байжээ. Цэргийнхэн жагсаалын үеэр 164 хүн амиа алдсан хэмээн мэдэгдэж байгаа бол Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбоо амиа алдсан хүмүүсийн тоог 261-д хүрсэн гэж мэдээлж байгаа юм. Мьянмарын цэргийнхэн жагсагчид амиа алдсан явдалд гүнээ эмгэнэж буйгаа мягмар гарагт мэдэгдсэн хэдий ч тэднийг улс оронд эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн буруутгажээ. Цэргийн эргэлтийг эсэргүүцэж буй жагсагчид хүч хэрэглэсэн, галдан шатаасан үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой” гэж армийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


Myanmar Now” сонинд мэдээлснээр, аюулаас хамгаалах хүчнийхэн охины аавыг буудсан боловч өвөр дээр нь сууж байсан охин нь бууны суманд өртжээ. Эмнэлгийн ажилтнууд охинд яаралтай тусламж үзүүлсэн боловч амийг нь аварч чадаагүй байна. Охины 19 настай ах мөн баривчлагдсан гэдгийг гэр бүлийнхэн нь мэдээлжээ. Цэргийхний зүгээс энэ талаар одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Ташрамд дурдахад, Мандалайд даваа гарагт 14 настай хүү бууны суманд өртөн амиа алдсан харамсалтай явдал гарчээ. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх