Б.Буянтогтох: Хөнгөн өвдсөн иргэнийг гэрээр эмчлэхдээ орчин нөхцөлийг харгалзана

  • 0
  • 130
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Коронавирусний халдвараар хөнгөн өвдсөн иргэдийг гэрээр тусгаарлан эмчлэх журам өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох мэдээллээ. 


ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тэрээр мэдээлэхдээ, хөнгөн өвчтөнийг гэрээр тусгаарлан эмчлэх журам өмнө нь баталсан байсныг дурдаад, өнгөрсөн хугацаанд халдвартай хүн бүрийг эмнэлэгт тусгаарлаж, судалгаа хийснийг онцоллоо. Нийт батлагдсан тохиолдлын 80-90 хувь нь хөнгөн хэлбэртэй байгаа бөгөөд, 10-14 хоног эмчлэхэд эмнэлзүйн шинж тэмдэг нь хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар нарийн судалгаатай болжээ. Цөөн тохиолдол нь хүндэрч Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д шилжиж байжээ. Иймд хөнгөн өвдсөн иргэний өөрийнх нь хүсэлтээр гэрээр нь эмчлэх боломжтой бөгөөд журамд гурван шалгуур тусгажээ. Тодруулбал, өвчтөний гэр, ахуйн орчин нөхцөлийг үнэлэх, гэрээр эмчлэх, хянах, зөвшөөрлийн хуудас бөглөх, хяналтад байгаа өвчтөн өөрийгөө хянах зэрэг хуудсыг бэлтгэсэн байна.


Гэхдээ хөнгөн өвдсөн хүн бүрийг гэрт нь эмчилнэ гэж ойлгож болохгүй гэдгийг мэдээллийн үеэр тодотгов. Тухайлбал, гэртээ олуулаа байдаг, өндөр настай эсхүл бага насны хүүхэдтэй зэрэг тохиолдолд шалгуурт багтахгүй гэдгийг тэмдэглэв.


Өнөөдрийн байдлаар, Яармагийн 300 орчтой эмнэлэгт хөнгөн өвдсөн 1000 гаруй иргэнийг эдгээж гаргаад байгаа аж.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх