Ерөнхийлөгчтэй холбоотой маргааныг ҮХЦ-ийн дарга "ерөнхийлөгчийн хүн"-д хуваарилжээ

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Ерөнхийлөгчтэй холбоотой маргааныг ҮХЦ-ийн дарга "ерөнхийлөгчийн хүн"-д хуваарилжээ

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусахад гурван сар л үлдэж байна. 

Тэгвэл өнгөрсөн 3,9 жилийн хугацаанд нэг ч удаа шагайж үзээгүй байгууллагаар Ерөнхийлөгч Х.Баттулга гэнэт удаа дараа эргэлдэх болов. Үүнийг өөрийнх нь асуудлыг хэлэлцэхээр болсон ҮХЦ-д нөлөөлөх гэсэн оролдлого гэж хардахаас өөр яах билээ. Энэ утгаараа Ерөнхийлөгчид хариуцлага тооцох үндэслэл бүрдсэн гэж зарим улс төрийн хүчин болон хуульчдын зүгээс дүгнэж, удаа дараа байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн цэцэд хийсэн айлчлалын нөлөө эхнээсээ илэрч эхэлжээ.

Гол асуудал нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт одоогийн болон өмнөх бүх Ерөнхийлөгч асан хүмүүсийг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болгосон явдал юм. Энэ заалтын тухайд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг дуртайгаараа тайлбарлаж, мушгин гуйвуулж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн бөгөөд хэрэв тэрбээр энэ сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлбэл ҮХЦ маргааныг шийдэх юм.  Үүнтэй холбоотойгоор ХҮНамаас цэцэд гомдол гаргасан байдаг. Гэтэл энэ маргааныг цуцлуулахаар женко ерөнхийлөгчийн хүмүүс ажиллаж эхэлжээ. Товчхондоо уг асуудлыг цэцийн гишүүн, МоАХ-ны Ш.Цогтоогоор шийдүүлэхээр хуваарилсан байна. Ерөнхийлөгчийн хамаарал бүхий этгээдэд уг асуудлыг хуваарилсан нь ҮХЦ-ийн гишүүний хараат бус, бие даасан байдалд эргэлзээ үүсгэж байгаа учраас Ш.Цогтоогоос татгалзах хүсэлтийг ХҮНамаас ҮХЦ-ийн дарга Н.Чинбатад хүргүүлжээ. 

NoNo

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх