Эрэн сурвалжлагдаж байсан эмэгтэйн биеийн хэсгийг нохой зууж иржээ

  • 0
  • 139
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Хэнтий аймгийн цагдаагийн газарт өчигдөр (2021.03.08) "Манай нохой хүний хөл зууж ирлээ” гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Хэнтий аймгийн ....... сумын нутагт ...... орчимд амьдрах иргэн У-гийн нохой хэнийх болох нь тодорхойгүй, цасны гутал өмссөн хүний тасарсан хөл зууж ирсэн байжээ.

Улмаар шинжилгээгээр нохой зууж ирсэн биеийн хэсэг нь сураггүй алга болоод байсан 53 настай эмэгтэйнх болох нь тогтоогдсон бөгөөд цогцосны биеийн хэсгийг олж, нарийн шинжилж эхэлсэн байна.

Талийгаач эмэгтэй 2020 оны аравдугаар сард гэрээсээ гарснаас хойш сураггүй алга болсон гэх ба цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байжээ.

Урьдчилсан дүгнэлтээр дээрх эмэгтэй бусдын гарт амиа алдсан байж болзошгүй байгаа аж. Хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж байна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх