Чингис хааны нэрийн дор баригдаад буй шавар”-уудын 5,7 тэрбумыг улсын төсвөөс, Азийн хөгжлийн банкны Тогтвортой хөгжлийн сангийн 19 сая долларын зээлээр Хэнтий аймгийн 3 суманд нийт 6-н цогцолбор барилга байгууламж барих ажлыг эхлүүлжээ.
Эдгээрээс Их Хуралдайн цогцолбор”, Андлалын өргөө”-ний хөшөө нь олон нийтэд танилцуулагдсан ч ур хийц, байгаа байдал нь иргэдийн санаанд нийцэхгүй, өндөр өртэй хөшөөг шүүмжлэх нь их бий. Тэрчлэн 2023 он хүртэл Шихихутаг цогцолбор”, Хүлэгбаатар-Боорчи”, Тогтвортой аялал жуулчлал-Чингис хаан цогцолбор”,”Монголын далд уурхайн музей, аялал жуучлалын цогцолбор зэрэг баригдах аж.
Чингис хааны гэх тодотголтой уг төслүүдийн санаачлагч нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ. Одоо Ерөнхий сайд болсон. Энэ үр өгөөжгүй төслүүдээ эргэн харах цаг болсон бус уу.
Уг нь ЗГХЭГ-ын дарга болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь мэргэшлийн өндөр түвшний, цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр Ерөнхий сайд, Танхимыг шуурхай хангах, Засгийн газрын тасралтгүй, хэвийн, үр ашигтай ажиллагааны зохистой орчин бүрдүүлдэх үүрэгтэй. Монгол Улсын эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг. Харин та Хэнтийд босгох баахан хөшөө санаачилсан гэдэг. Мөн Монголд жилдээ 400 сая жуулчин ирнэ гэж байлаа.
Ковид 19-т хамгийн ихээр өртсөн бизнесийн нэг бол аялал жуучлал. Аялал жуулчлалыг 2019 оны хэмжээнд хүргэхэд даруй 4 жил шаардагдах байх гэсэн төсөөллийг олон улсад гаргаж байна. Гэтэл Чингисийн гэх эдгээр байгууламжуудыг захиалагч БОАЖЯ-ны мэдээлж буйгаар энэхүү цогцолборыг үзэхээр нийт 430 мянган жуулчин ирж, 1200 ажлын байр шинээр нэмэгдэж, 30 мянган жуулчин Хэнтийн Биндэр суманд ирнэ гэсэн тооцоо гаргасан байна. Хилээ нээгээгүй байж хаанаас ирэх жуулчид вэ.
Гэтэл Биндэр сум 4000 хүнтэй, Хэнтий аймаг 13 жуулчны баазтай. Учиргүй үүх түүхээрээ бахархаж, болсон болоогүй барилга барих хооронд иргэд туйлдлаа. Эдгээр төслүүд нь төсвийн тооцоо судалгаагүй, уян хатан бус, үр дүнгүй зардал болж байна.
Соёл, түүх талаас нь өнгөрсөн онд соёлын өвд бүртгэлтэй 2 музей, 1 цэцэрлэгт хүрээлэнг нураасан гутамшигт жил байлаа. Түүнчлэн аймаг, сум бүрийн соёлын төв, тоотой хэдэн музей гээд соёлын байгууламжууд сэргээн засварлах, хадгалан хамгаалах ажлыг хийгээгүйгээс хэзээ мөдгүй нурах дээрээ тулсан байдалтай байна. Гэтэл ганцхан Хэнтийд мөнгөөр бороо оруулж, болсон болоогүй шавар овоолохоо хэзээ болих вэ?