Увс аймгаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлав

  • 0
  • 118
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Улаанбаатар хотод буй нэг иргэний хариу эерэг гарч, түүний ойрын хавьтагч Увс аймагт очжээ. Иймд тусгай чиг үүргийн албан хаагчид шуурхай ажиллагаа явуулж гэр тусгаарлалтад байгаа иргэний орц, гэрт ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Уг иргэнээс түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хариу сөрөг гарсан бөгөөд Улаанбаатар хотоос ирснээс хойш гадагшаа гараагүй гэрийн ажиглалтанд байжээ.

 

Үүнтэй холбогдуулан Увс аймгийн онцгой комиссоос энэ сарын 3-ны өдрийн 23:00 цаг хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоожээ.

 

Мөн ойрын хавьтлуудыг тодорхойлж PCR шинжилгээ авах хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумуудын орж гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна. 

 

height=853


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх