Хувийн хэвшлийнхэнд хөл дээрээ босоход багадаа нэг жил хэрэгтэй гэв

  • 0
  • 99
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Нийслэлд тогтоосон 12 хоногийн хатуу хөл хорио дуусаад долоо хонож байна. УОК-ын шийдвэрээр аж ахуйн нэгжүүдийн 95 хувь үйл ажиллагаагаа нээсэн тул мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж ажиллаж байгаа юм. Хөл хорио тавигдсаны дараа компаниуд болон худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа ямар байгааг бид сурвалжиллаа.

 

Эдийн засаг муудсан байгаа учраас нэн шаардлагатай зүйлээ л цуглуулж байна”

 

Бидний эхний орсон газар бол Шинэ сансар” зах. Багагүй хугацаанд хүлээж байгаад худалдааны төвд ороход үйлчлүүлэгч цөөнгүй байсан юм. Гурил, будааны тасгийн худалдагч М.Буянзаяа Хөл хорионоос хойш борлуулалт 60-70 хувь буурсан. Ер нь онгорхой байгаа нэртэй л болохоос орлогогүй л байна. Мэдээж гурил будаа зайлшгүй хэрэгтэй хүнс тул  иргэд бага багаар авч байгаа. Энэ нь магадгүй хөл хорионы үед иргэдийн эдийн засаг, худалдан авалтын чадвар муудсаныг харуулж байгаа байх.  Өмнө нь цагаан сарын дараа өдөрт л 500-700 мянган төгрөгийн орлоготой байсан бол одоо 150-200 мянган төгрөгийн орлоготой байна. Гэхдээ хэн хүнгүй л эдийн засаг муудсан байгаа учраас нэн шаардлагатай зүйлээ л цуглуулж байна.

 

Өмнө нь цаг сайхан байхад 10 кг мах авдаг байсан айл одоо таван кг мах авах жишээний” гэв

 

Харин түм түжигнэж, бум бужигнадаг Хүчит шонхор” захад  амралтын өдөр махны тасагт халдвар хамгааллын дэглэм, зай барихаа мартсан гэлтэй олон хүн үйлчлүүлж байлаа. Бог, бод малын мах зардаг заал руу ортол ихэнх лангуу хоосон харагдав. Учир нь хөл хорио суларснаар хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуй нэгж мах их хэмжээгээр авах болсонтой холбоотой аж.

Хонины махны худалдагчийн хэлснээр Хонины цул мах нэг кг нь 9500, ястай мах нь 9000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Иргэдийн хувьд хөл хорионы улмаас олон сар гэртээ суусан, цааш нь хийж хадгалсан хэдэн төгрөгөө Цагаан сард хэрэглэсэн учраас худалдан авалт муу байх шиг байна. Хүмүүс хамгийн багадаа нэг кг ба түүнээс дээш таван кг мах авч байна. Харин байнгын хамтран ажилладаг хоолны газрын хүмүүс өчигдөр ирж мах авсан. Ерөнхийдөө 15-аас дээш кг мах авдаг. Хэрэв ашиг харж зарвал нэг кг махыг 9800-10000 төгрөгөөр зарахаар байгаа юм. Гэвч худалдан авагчаа алдахгүйн тулд ченж нараас авсан үнээр нь шахуу зарж байна. Хүмүүсийн худалдан авах чадвар жилээс, жилд муудаж байна. Би 20 жилийн өмнө нэг кг мах 1800 төгрөгөөр зардаг байлаа. Тэр үед иргэд махыг их хэмжээгээр авдаг, шуудайд хийгээд үүрээд явдаг байсан. Одоо бол нэг кг махаа жижиг торонд хийгээд л явж байна. Хөл хорионы үед байнгын худалдан авагчдаас маань Хоногийн хоолны махгүй байна, зээлээр өгч болох уу” гэсэн хүсэлт олон ирлээ гэв.

Харин үхрийн махны худалдагч Үхрийн мах гадаа бөөний үнээр 8500-10000 төгрөг. Дотор орж ирэхээр тарган, туранхайгаасаа хамаараад үхрийн цул мах 11000-12000, ястай мах 11000, нурууны цул мах 12000, жижиг үхрийн ястай мах 11500 төгрөгөөр худалдаалж байна. Энэ жил хөл хориотой байсан ч махны нийлүүлэлт  харьцангуй сайн байна. Өнгөрсөн удаа тогтоосон 12 хоногийн хатуу хөл хорионы улмаас манай зах хүнгүй эзгүйрсэн. Харин хөл хорио суларсны дараа цайны газар, ресторан ажиллуулдаг хүмүүс мах ирж авлаа. Өглөө хоёр бүтэн үхэр зарахаар оруулж ирсэн. Нэг үхэр 200 кг,  нийлээд 400 кг. Одоогийн байдлаар бараг зараад дуусах гэж байна. 10 кг махыг 10-15  өдөр хэрэглэдэг байсан бол таван кг махаар 10-15 хонох гэж тэсч байна. Хэрэглээгээ танаснаас харахад хүмүүсийн худалдан авах чадвар муудсан гэдэг нь харагдаж байгаа юм” гэв.

 

Цар тахалтай дасан зохицоод үйл ажиллагаа явуулбал хөл дээрээ босох боломж юм”

 

Үүний дараа Интерном” номын дэлгүүрийг зорилоо. Интерном дэлгүүрийн маркетингийн менежер  Хүн маш бага байна. Орлогогүй болоход иргэд эхлээд хүнсээ цуглуулдаг. Ном бол хүний хоёр гурав дахь хэрэглээ. Дэлхий бусад орны жишгийг харахад номын дэлгүүрээ хамгийн түрүүнд нээдэг. Нийгэм цахим орчин дахь хар бараан мэдээллээр дүүрэн байна. Тэр хэрээр иргэд бухимдалтай, нийгэм стресстэй байна. Иргэдийг гэгээрүүлэх, тайвшрал мэдрүүлэх гол зүйлийн нэг нь мэдээж номНомын салбар маш өвөрмөц бизнес. Номын дэлгүүр тухайн зохиогчийн номноос 21-30 хувийг авч үйл ажиллагаа явуулдаг. Манай дэлгүүрийн орлого өмнөх хөл хориотой харьцуулахад 60-70  хувь буурсан. 11 салбарт үйл ажиллагаа явуулах амаргүй. Дахиад хөл хорио тогтоох вий гэхээс эмээж байна. Манайх ч гэлтгүй бусад ААН-үүд эргээд хөл дээрээ босоход багадаа нэг жил шаардлагатай.  ” гэлээ.

Харин жижиг цайны газрууд хөл хорио тавигдсан хэдий ч дийлэнх нь хаалгаа барьж, томоохон зоогийн газар ресторанууд нь тэсэж үлдсэн гэмээр тоотой хэдхэн хоолны газрууд нээлттэй харагдав. Cup chicken” тахианы газраар орлоо. 14:00 цагийн үед ачаалал их нэг ширээнд 2-4 хүн сууж, сул ширээ үгүй байлаа.

Тус газрын менежер Х.Н Өнөөдөр амралтын өдөр болохоор үйлчлүүлэгч маш сайн байна. Манайд дийлэнх нь залуучууд үйлчлүүлдэг. Хөл хорионы үед амаргүй байлаа. Дахиад хөл хорихгүй, цар тахалтай дасан зохицоод халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаад ажиллана гэвэл хөл дээрээ босох боломж гэж харж байна. Одоо бидэнд тогтвортой үйл ажиллагаа чухал. Хоолны газруудын материал амархан муудах төрлийн хүнсний бүтээгдэхүүн байдаг болохоор ихээр нь татах эрсдэлтэй. Өмнө нь ихээр татахад гэнэтхэн хөл хорио тогтоож 3-4.5 сая төгрөгийг салхинд хийсгэчихсэн. Өмнө нь 10 ажилтантай байсан бол дөрвийг нь цомхотгосон. Төр засаг гаргасан шийдвэртээ тууштай байж, үр дүнд хүрээсэй. Анхнаасаа эдийн засгаа дэмжээд бүх ААН-ээ цар тахалтай дасан зохицуулан ажиллаж байсан бол өдийд эвээ олчихсон байгаа ” гэлээ.

Цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа идэвхжүүлэх үүднээс Засгийн газар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг цуцалж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувийг нээн ажиллуулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нарантуул” олон улсын худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэдтэй мөн уулзсан юм.

Хэд хэдэн удаагийн хөл хорионы улмаас нийтдээ хоёр сар орчим сул зогссон ч буцаж хэвийн ажиллаж эхэлсэнд худалдаа эрхлэгчид талархалтай байгаагаа илэрхийлж байв. Одоогоор зах чиглэлд микроавтобус явуулаагүй, нийтийн тээврийн хэрэгслийн шугам цөөн учир үйлчлүүлэгч бага тухай ярилаа. Тэд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээвэл борлуулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Ам.доллар, юанийн ханшийн өсөлтөд анхаарах, жижиг бизнес эрхлэгчдэд барьцаагүй зээл олгохыг бодлогоор дэмжих, ялангуяа Засгийн газрын Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд туссан, гурван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтээ илэрхийлж байв. Худалдаа эрхлэгчдийн тавьсан санал, хүсэлтийг үе шаттай шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэлж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллаж байхыг хүслээ. Нарантуул” олон улсын худалдааны төвд 8000 орчим иргэн худалдаа эрхэлдэг бөгөөд өдөрт 100-150 мянган хүн үйлчлүүлдэг аж.

Эх сурвалж: Зууны мэдээ” сонин

2021.3.1 ДАВАА № 39, 40 (6516, 6517)

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх