Өмгөөлөгч Б.Баасанцогт 10 жилийн өмнө согтуугаар автомашин жолоодож хүний амь хохироон тэнсэн харгалзах ял авч байжээ

  • 0
  • 133
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Нэр бүхий МУ-ын хууль хяналтын байгууллагын шүүгч, өмгөөлөгч нар PARKVIEW хотхонд цугларсан бичлэг нийгмийг тэр чигт нь бухимдуулж байна.

 Учир нь хүмүүсийн хувь заяаг шийддэг, алдаа оноог дэнслэдэг эрхэм шүүгч нар ийм зүй зохисгүй, ёс суртахуунгүй үйлдэл гаргаж байгаа нь Монгол Улсын шүүгчийн нэр хүндийг шороотой нь хутгасан гэхэд хилсдэхгүй. 

Улмаар тус хэргийн талаар бичлэгт ҮАБЗ-ын ажилтан тайлбартай гарч байсан Б.Баасанцогт нь бичлэг цацагдсан даруйд өөрийгөө өмгөөлөгч хийдэг хэмээн тайлбар хийсэн. Мөн тухайн бичлэгт гарч буй нэр бүхий шүүгч нартай гэр бүлийн хүрээний найз нөхөд. Харин эмэгтэй Д-г нэгнийх нь эхнэр нь гэж тайлбарласан. Гэвч түүний уг тайлбар ор үндэсгүй худал болохыг өчигдрийн цахим хуудсаар цацагдсан бичлэг нотлосон юм. Дараах бичлэгт өөрийгөө өмгөөлөгч хэмээн тайлбарласан Б.Баасанцогтын эвгүй дүрс бичлэг гарсан байдаг. 

Тэгвэл өмгөөлөгч Б.Баасанцогт 2011 онд найзынхаа хуримнаас гарч явахдаа согтуугаар машин жолоодож хүний амь нас хохироож байжээ. Хэргийн талаар Б.Баасанцогт Миний буруугаас болж эрдэнэт хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна. Талийгаачийн оршуулгын зардал болон, нөхөн төлбөрт нийт 10 сая төгрөгийг нөхөн төлсөн. Талийгаачийн дүүг өөрийн төрсөн дүү шигээ санаж, ирэх хоёр жилийн сургалтын төлбөрийг нь төлөх болно. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял өгнө үү хэмээн мэдүүлж байжээ. 

style=max-width:

Харин шүүхээс Б.Баасанцогтыг хүндрүүлэх нөхцөл байдал үүсээгүй бөгөөд хийсэн үйлдэлдээ гэмшиж, анх удаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул ялыг хөнгөлж, тэнсэн харгалзах ялын шийдвэр гаргаж байжээ. 

 

BOLOD.MN 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх