Б.Мөнхцэлмэг: Х.Баттулга оффшор нь илрэнгүүд нийгмийн анхаарлыг өөр тийш нь чиглүүлчихээд цэвэр үлдэх гэж байна

  • 0
  • 96
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

"Бид уучлахгүй” хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэг нийгэмд үүсээд буй шударга бус байдал, тэр дундаа өндөр албан тушаалтнуудын хууль зөрчиж, хуулийг завхруулдаг байдлын талаар лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэрбээр хөл хориотой үед олноороо цуглан архидан согтуурч, биеэ үнэлэгч авч үйлчлүүлсэн гэх хэрэгт холбогдоод буй шүүгч нарыг ёс зүйн хариуцлага хүлээн огцортол нь тэмцэх болно гэдгээ илэрхийлсэн. Мөн оффшортой холбоотой асуудлаар "Ашиг сонирхлын хуулийн 10 дугаар зүйлд "нийтийн албан тушаалтан буюу төрд өндөр албан тушаал хашдаг хүн оффшор бүсэд компани үүсгэн байгуулж эзэмшихийг хориглодог. Гэтэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нар оффшортой гэдэг нь илэрчихээд байна. Энэ гурваас хариуцлагаас сугарч үлдэх гэж байгаа нь Халтмаагийн Баттулга. Сингапурт "Женко Холдинг Пи-Ти-И” гэх оффшор компанийг байгуулж, өөрийн охин Б.Намуунаар дамжуулан эзэмшдэг гэдэг нь хэвлэлээр ил болчихлоо. Оффортой гэдэг нь илчлэгдсэн Х.Баттулга, Сү.Батболд, Б:Дэлгэрсайхан нар гурвуулаа хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл сонгууль дөхчихсөн чинь Х.Баттулга нь оффшоргүй, гэнэн цагаан, нэг л их оффшорын эсрэг тэмцдэг хүн болоод хувирчихлаа.

 

2018 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн маш том хулгай, луйвар илэрсэн. Энэ луйвар илрээд иргэд босоод эсэргүүцээд ирэхээр М.Энхболд гэдэг нэг том дайсан гаргаж ирж нийгмийн салхийг эргүүлсэн. Яг үүнтэй адилаар Х.Баттулгын өөрийнх нь оффшор илрээд ирэхээр энэ хоёр хүн оффшортой, тэдэнтэй тэмцэнэ гэж массын анхаарлыг хандуулж байгаад өөрөө ард нь үлдэх гээд байна. Өөр оффшортой хүн рүү дайрахаар өөрөө цэвэр үлдэнэ гэж бодож байгаа. Одоо энэ талаар яриад эхлэхээр Х.Баттулгын тролууд маш ихээр орж ирж над руу дайрч байна. Төмөр замтай холбоотой компаниудынхаа ажилчдыг хүртэл бүлэг групп болгож байгаад өөрийнх нь эсрэг ямар нэг юм ярихаар дайралт хийлгэдэг. Би энд ганц хүний тухай биш гурван хүнийг хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг ярьж байна. Троллуудаас айдаг хүн би биш хэлэх юмаа хэлээд явна” хэмээн байр сууриа илэрхийлэв.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх