“Johnson & Johnson”-ийн вакцин аюулгүй, 72 хувийн үр нөлөөтэйг тогтоогоод байна

  • 0
  • 121
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

АНУ-д "Johnson & Johnson”-ийн вакцин 72 хувийн үр нөлөөтэйг эмнэлзүйн туршилтаар тогтоогоод байна. Тус улсын зохицуулах байгууллагын мэргэжилтнүүд энэхүү вакциныг аюулгүй, үр нөлөөтэй гэж зарлажээ.

Бүртгэх эсэх асуудлаар баасан гарагт бие даасан зөвлөхүүдтэй хэлэлцэнэ. Бүртгэхээр шийдвэрлэвэл нэг тунтай вакцин анх удаа хэрэглээнд нэвтрэх юм. "Pfizer/BioNTech”-ийн вакцин "коронавирус”-ийн эсрэг маш үр нөлөөтэй байгааг Израилд 1.2 сая хүний дунд явуулсан судалгаанаас харж болохоор байна. Дархлаажуулалт ийм байхад цар тахалд цэг тавих боломжтой гэж эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ноос хоёрдугаар сарын нэгний хооронд вакцинжуулалтад хамрагдсан 596.6 мянган хүний 94 хувьд нь дархлаа тогтжээ. Тэдний дөрөвний нэг нь 60-аас дээш насныхан байсан аж.

Сингапурт "COVID-19”-ийн вакцин хийлгэсэн бүх хүнд вакцины үнэмлэх олгоно гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ. Тухайн үнэмлэх дээр тухайн хүний хувийн мэдээлэл, вакцин хийлгэсэн өдөр болон хийлгэсэн вакцины нэрийг тэмдэглэсэн байх юм.

Түүнчлэн "Malaysia Airlines” зорчигч тээвэрт зориулж ухаалаг аппликейшнд суурилсан эрүүл мэндийн дижитал тасалбар танилцуулахаа мэдэгдлээ. Зорчигчид шинжилгээнд хамрагдах, вакцины сертификатаа үзүүлэхдээ үүнийг ашиглах боломжтой юм байна.

Bloombergtv


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх