ДЭМБ цар тахал дуусах үеийг нэрлэлээ

  • 0
  • 111
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын бүс нутгийн товчооны тэргүүн Ханс Клюге коронавирусийн халдварын цар тахал дуусахтай холбоотой таамаглал дэвшүүлжээ. 

Түүний үзэж байгаагаар цар тахал ирэх оны эхээр дуусах гэнэ. Хамгийн таагүй нөхцөл ард хоцорсон. Коронавирус дөнгөж тархаж эхэлсэн 2020 оныг бодвол бид одоо энэ вирусийн талаар илүү ихийг мэдэж авсан юм хэмээн Ханс Клюег мэдэгдсэнийг Известия дамжуулжээ. 

 

Клюгегийн онцолсноор, вирус хүн төрөлхтний амьдралаас нэг мөр устахгүй, гэхдээ ирэх оны эхээр халдвар эрс буурах гэнэ. Гэхдээ энэ бол зөвхөн таамаглал, нөхцөл байдал хэрхэн өрнөхийг хэн ч урьдаас яв цав хэлэх боломжгүй гэдгийг Клюге цохон тэмдэглэсэн байна. 

 

Үүнээс өмнө, хоёрдугаар сарын 16-нд ОХУ дахь ДЭМБ-ын төлөөлөгч Мелита Вуйнович коронавирусийн цар тахал дуусах хугацаа нь хэд хэдэн шалгуураас хамаарна гэж мэдэгдэж байлаа. Тухайлбал, дэлхийн бүхий л бүс нутагт нэгэн зэрэг халдварын тоо тахлын босгоос доогуур хэмжээнд очиж буурах ёстой аж. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх