"Монгол шир" компаниас голомтлон гарсан халдварын тоо 140 болжээ

  • 0
  • 121
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

"Монгол шир" компаниас голомтлон гарсан халдварын тоо 140 болжээ

 

Монгол шир компаниас голомтлон гарсан халдварын тоо 140-д хүрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Үүнд 20 гаруй ажилтны гэр бүлийн, найз нөхдийн гээд ойрын хавьтлууд орж байгаа аж. Мөн Цахиур төмөр ХК-д халдварын тархалт их байгаа бол өчигдрийн байдлаар 16-р хороололд буюу БЗД-ийн 36-р байрт бүртгэгдсэн голомт идэвхтэй байна. 

Хоёрдугаар сарын 26-ны өдөр 38409 хүнд шинжилгээ хийснээс 28 хүнээс коронавирус илэрсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлаас 27, Нэг хаалга-нэг шинжилгээ-гээр нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Нэг хаалга-нэг шинжилгээ-гээр нийт 27 хүнээс халдвар илэрсэн байна. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх