Дулааны шугам задарч, гурван хүн амиа алдлаа.

  • 0
  • 136
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Нийслэлийн Баянгол дүүргийн V хороо, Экогийн 26 дугаар байрны дэргэд Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 08-ны өдрийн 23:28 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид долоон км замыг туулан 23:38 цагт очиход тус байрны дэргэдэх дулааны шугам сүлжээний худагт халуун усны шугам задарч, дотор нь нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Э /43 настай, эрэгтэй/, У /41, эмэгтэй/, хэн болох нь тодорхойгүй нэг эрэгтэй хүний цогцос /нийт 3 цогцос/ байсныг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.
эх сурвалж: Tsahiur.mn
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх