"Насны хишиг"-ийг өнөөдрөөс олгоно

  • 0
  • 94
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

 

Жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Насны хишиг-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа олгож байхаар УИХ-аас хуульчилсан. Энэ жил Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 12-нд тохионо. 

Үүнтэй холбогдуулан Насны хишиг-ийг өнөөдрөөс олгож эхэлнэ. Ингэхдээ насны хишгийн нэрийн дансыг тэтгэврийн данстай нь холбосон байна. Ингэснээр иргэд банкин дээр очиж дугаарлах шаардлагагүй, карттай бол АТМ-аас мөнгөө авах боломжтой аж. Хэрэв картгүй бол өөрт ойр аль ч банкны салбараас Насны хишиг-ийн мөнгөө авах боломжтой юм байна.

Насны хишиг, Эхийн алдар одон-гийн мөнгийг энэ сард шинэ үйлчилгээгээр олгож буй. Тиймээс гурван удаа буюу хоёрдугаар сарын 9, 17, 25-ны өдрүүдэд тус тус гүйлгээ хийгдэх юм байна. 

Тодруулбал, хоёрдугаар сарын 9-нд бүх гүйлгээ хийгдэх хэдий ч ямар нэгэн байдлаар данс, регистрийн дугаар нь зөрсөн бол гүйлгээ буцаж ирдэг учраас тухайн хүнтэй нь холбогдож, алдаа гарсан бол дахин баталгаажуулаад, хоёрдугаар сарын 17, 25-ны өдрүүдэд залруулж гүйлгээ хийнэ гэсэн үг. Хоёрдугаар сарын 9-ний өдөр буцсан гүйлгээ гарвал 17-нд залруулах бөгөөд 17-ны өдөр буцсан гүйлгээ гарвал дахиад 25-ны өдрүүдэд залруулаад нөхөн олгох юм байна. 

Насны хишгийн хэмжээ:

  • 65-69 настай ахмад настанд 50000 төгрөг;
  • 70-79 настай ахмад настанд 80000 төгрөг;
  • 80-89 настай ахмад настанд 150000 төгрөг;
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250000 төгрөг тус тус олгох юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх