Халдвар авсан хүмүүсийн 74 хувь буюу 1430 тохиолдол эдгэрчээ

  • 0
  • 121
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1928 болсон. Үүнээс 1430 тохиолдлыг буюу 74 хувийг эдгээсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 485 хүн эмчлүүлж байгаа аж. 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 32 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

Сүүлийн үед идэвхтэй голомтууд,

-Монгол шир үйлдвэрийн 18 хүн дээр нэмж 7 тохиолдол илэрсэн. Нийт 25 тохиолдол болсон. 

-Х апартмент хотхон нийт 13 тохиолдол болсон. 

-ББСБ-ын буюу Жи би плазагийн голомт 40 болсон. 

-Сүхбаатар дүүргийн Бэлхийн гутлын цехийн голомтоос 26 тохиолдол болсон. 

-СХД-ийн Худалдааны төвийн голомт 17 болсон. 

-Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нийтийн байруудад халдварын голомт бас идэвхтэй байна. 

Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 1092 болж байна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх