СУРАГЧ ОХИДЫГ ХҮЧИРХИЙЛСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАГШ НАРЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ

  • 0
  • 145
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёр сургуулийн гурван багш нийлж 12-р ангийн хоёр сурагчид хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэрэг гарчээ. Нэгдүгээр сарын 25-ны шөнө Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд багш нар архидан согтуурч сурагч охидыг дуудан архиар шахаж, биеэ хамгаалах чадваргүйг нь далимдуулан хүчирхийлсэн, гэх мэдээлэл гараад байгаа юм. Гэхдээ хэргийг эцэслэн тогтоогдоогүй, цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Багш нарыг прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьсон гэж зарим эх сурвалцууд мэдээлж байна.
Дээрх хэргийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан багш нарын хэргийн мэдээллийг сая авсан. Одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тиймээс цагдаагийн байгууллагаас нэмэлт мэдээлэл өгөх байх. Хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдвол гэмт хэрэгтнүүд мөн холбогдох албаны хүмүүс нь хариуцлага хүлээнэ”гэсэн байна.
source: survalj.mn
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх