Өндөр өгөөжтэй бонд уу, Эсвэл хадгаламж уу

  • 0
  • 98
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
 

 

COVID-19 цар тахалтай холбоотойгоор дэлхийн хөрөнгийн зах зээлд 2020 онд зарим том компаниудын хувьцаа жилийн турш уналттай явсаар ирсэн. Гэвч технологийн болон цахилгаан автомашин үйлдвэрлэлийн, цахим худалдааны компаниудын хувьцаа түүхэнд байгаагүйгээр өсч өгөөжөөрөө  тэргүүлэгч компаниудыг ардаа орхисон. Тухайлбал, цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла”,  цахим худалдааны Амазон” зэргийг нэрлэж болно. Банкны систем давамгайлсан манай улсын хувьд хүссэн хүсээгүй банкны зээлийн хүү буурах нөхцөл бүрдэж Монголбанк бодлогын хүүгээ буулгасан нь хадгаламжийн хүү урт хугацаандаа буурах боломж бүрдсэн. Ингэснээр хөрөнгийн зах зээлд зарим ББСБ тухайлбал, Лэнд.мн” зэрэг компанийн хувьцаа, бондын хүү өсөхөд нөлөөлсөн. Түүнчлэн бондын хүү өндөр болох нэг шалтгаан нь банкны хүү өндөр, барьцаа хөрөнгө ихээр шаарддаг зэрэг нь зээлдэгчдэд дарамттай байдгаас цахим компанийн зээлийн эрэлтийг өсгөхөд нөлөөлжээ. Мөн  банкны тухай хуульд өөрчлөлт оруулж банкны нэг хувь эзэмшигчийн эзэмших хувийг 20 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан нь банкууд хувьцаат компани болох эхлэл тавигдсан гэж болно. Цаашдаа хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоо өсөхөд том түлхэц юм. Мэдээж 13-15 хувийн хүүтэй банкны хадгаламжид мөнгө хадгалуулж ашиг хүртэх үү, эсвэл 17 хувийн хүүтэй бонд болон үнэт цаасанд хөрөнгө оруулж өгөөж хүртэх үү гэдэг энэ зах зээлд оролцогчдын сонголт. Тэгээд ч COVID-190 болон технологи, интернэтийн хөгжил бидэнд гэрээсээ цахим орчинд ямар ч санхүүгийн харилцаанд оролцох боломжийг нээлттэй болголоо. Нөгөөтэйгүүр, 2021 оны эхэнд Монголын анхны нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Инвескор актив” Үнэт цаасны компани зах зээлд гаргаж анхны арилжаагаа энэ сарын 13,14-нд хийлээ. Ингэснээр та энэ үнэт цаасыг худалдан авч хөрөнгө оруулснаар банкны хадгаламжаас  хүүний өгөөж хүртдэг шиг улирал бүр үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийн эргэн төлөлтөөс хувь хүртэх боломжтой. 
Тодруулбал, хаалттай бонд болон халгаламжийн хүүнд татварын дараах ашгаас ойролцоогоор 10 хувиар татвар суутгадаг бол нээлттэй бондод 5.0 хувиар тооцдог давуу талтай.
 
Тэгэхээр танд ирэх өгөөж энэ хэмжээгээр ялгаатай. Тус компанийн үнэт цаасны ханш 14.5 хувьтай байна. Харин банкны хүү одоогоор 13 хувьтай байгаа. Ингэхээр ирээдүйд та хөрөнгийн зах зээлийн оролцогч болбол өндөр өгөөж хүртэх боломж их. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хямралын үед уналттай хувьцаа худалдан авах эсвэл бондод хөрөнгө оруулах нь хамгийн зөв гэж зах зээл шинжээчид зөвлөдөг.
Ц.Мягмарбаяр
ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх