Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хугацааг сунгана

  • 0
  • 95
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл санаачилжээ. Тус хуулиар өмнөх жилүүдийн нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой байгаа. Гэвч хуулийн үйлчлэл энэ сард дуусгавар болно.

Ковид-19 халдварын хөл хорионы үед малчид, иргэдийн орлого зогссон түүнчлэн өвөлжилт хүндэрч байгаа учраас дээрх хуулийн хугацааг нэг жилээр сунгах нь зүйтэй гэж УИХ-ы

н гишүүн Б.Пүрэвдорж үзэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжийг олгосноор иргэд тэтгэвэрт гарах зэрэг нийгмийн баталгаа нь сайжрах ач холбогдолтой. Гэвч нөхцөл байдлын улмаас өнөөдрийн байдлаар ердөө 8100 хүн нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлжээ. Үүний 7500 нь малчин, 600 хувиараа хөдөлмөр эрхлэгч байна. Манай улсын ДНБ-ий 10 гаруй хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг.

Тээвэр, худалдаа үйлчилгээ зэрэг эдийн засгийн томоохон салбарт 240 гаруй мянган иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч ажиллаж байна. Эдийн засаг, хүн амын хөдөлмөр эрхлэлтэд томоохон хувь нэмэр оруулж байгаа салбарт ажиллагсдын өдөр тутмын орлого тасарсантай холбогдуулан нийгмийн баталгааг нь сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай. Тиймээс энэ хуулийн төслийг санаачилж өргөн барьж байна гэж УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж хэллээ.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх