ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Засгийн газрын өнөөдрийн /12.09/ хуралдааны үеэр COVID-19-тэй холбоотой мэдээллийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өглөө.
Тэрээр Энэ сарын сүүлээр халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх хандлага байна. Үүнээс улбаалан 2021 оны хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо оргил үедээ хүрч болзошгүй дүр зураг гарч байна. Өөрөөр хэлбэл, халдвар дэгдэлтийн хоёр дахь давлагаа эхлэх магадлалтай байна6 Оношлуур, ариутгалын бодис зэрэг нөөцийн бүрдүүлэлтийг ханган ажиллаж байна. Эх нярай болон эмэгтэйчүүдийн үндэсний төвд одоогоор 500 ор бэлтгэсэн бөгөөд цаашид 300 ор нэмнэ. Мөн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 100, Баянхошууны шинэ эрүүл мэндийн төвд 200 орыг тус тус ашиглалтад оруулсан гэлээ.