Айлын байшин шатаж, 57 настай эрэгтэй өртөж амиа алджээ

  • 0
  • 133
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Өчигдөр Баянзүрх дүүрэгт айлын байшин нэг иргэн амиа алджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 7-140 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу есдүгээр сарын 17-ны 08:26 цагт хүлээн авсан. 

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 08:45 цагт очиж иргэн Э-ын 6×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн 57 настай, эрэгтэй Э өртөж нас баржээ.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх