Тэд үзэсгэлэнтэй, алдартай. Гэхдээ хүн бүр төгс байх боломжгүй. Холливуудын үзэсгэлэнт бүсгүйчүүдэд байдаг таагүй зуршилыг сонирхуулья.
Хумсаа мэрдэг
Бритни Спирс, Оливия Уайлд нар хумсаа мэрдэг муу зуршилтай. Бүсгүйчүүд энэ алдааг мэддэг, хянахыг хичээдэг боловч хэсэг зуур анхаарлаа сарниулахад л хумсаа мэрж эхэлдэг гэнэ.
Уруул, хацраа хаздаг
Сара Жессика Паркер муу зуршлаасаа салж чаддаггүй бөгөөд таагүй байдал, өвдөлтийг үл харгалзан хацраа дотроос нь хазсаар байна. Халле Берри ч гэсэн уруулаа үргэлж хаздаг. Жүжигчин бүсгүй бальзам ашиглан зуршилаасаа ангижрахаар оролдох бүрт улам дорддог аж.
Нийгмийн сүлжээний донтон
Рианна олон нийтийн сүлжээгүйгээр амьдралаа төсөөлдөггүй. Сэтгэл судлаачид түүний зан авирт дүн шинжилгээ хийж, дуучин бүсгүй олон нийтийн сүлжээндд үнэхээр донтсон, бас нэр хүндгүй болохоос айдаг эмгэгтэй гэж дүгнэжээ. Кайли Женнерийн хувьд тэрээр олон нийтийн сүлжээ түүнийг гоо сайхны тарилгад донтуулж байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Мөн нийгмийн сүлжээ бол түүний хувьд бүх зүйл гэж хэлдэг.
Хоолсог
Барбра Стрейзанд нь нарийн боов, амттанг зогсолтгүй идэж чаддаг бөгөөд заримдаа хэдэн долоо хоногийн дотор амархан 30 кг жин нэмдэг. Мила Кунис кинонд тоглох үедээ л туранхай болдог бөгөөд зураг авалт дууссаны дараа дуртай бургер, хятад хоолоо хүссэнээрээ иддэг гэнэ.
Архаг тамхичин
Кэтрин Хейгл энэ муу зуршлаасаа гарахыг олон удаа оролдсон боловч амжилт олоогүй л байна. Харин Лана Дел Рей кофе, тамхигүйгээр өглөөг эхлүүлж чадахгүй гэжээ. Гайхалтай нь түүний энэ муу зуршил хоолойд нь огтхон ч нөлөөлөхгүй бололтой.
Сэжигч
Камерон Диаз олон нийтийн газраар явахыг тэвчиж чаддаггүй. Бас хаалганы бариулд хэзээ ч гараараа хүрдэггүй, зөвхөн тохойгоороо хаалга онгойлгоно.Тэгвэл Кэти Перри цүнхэндээ үргэлж шүдний 20 сойзтой явдаг бөгөөд өдөрт 6 удаа шүдээ угаадаг.
Бохинд дурлагч
Тоглолтынхоо үеэр Адель дуу хооронд амаа бохиор дүүргэдэг бол Жессика Симпсон никотинтой бохинд донтсон. Уг нь Жессика хэзээ ч тамхи татдаггүй байжээ.
Хараал хэлэх дуртай
Хелен Миррен сэтгэл хөдлөлөө нуудаггүй, амандаа орсноо түс тас илэрхийлж орхидог. Кейра Найтли ялдам хоолойгоо хараал хэлэхдээ ч чадамгай ашигладаг.
Дэлгүүр хэсэх донтон
Виктория Бекхэм жилд 150,000 долларыг хувцас худалдан авахад зарцуулдаг байснаа хүлээн зөвшөөрчээ. Викториа дуртай зүйлээ хараад бүх хэмжээ, өнгөөр худалдаж авдаг бол Кристина Агилера түүнээс ч илүү гарна. Дуучин бүсгүйн шүүгээ хэмхэрч унах хүртлээ хувцас эдлэлээр дүүрсэн байдаг гэнэ.
Кофенд шунагч
Магадгүй энэ муу зуршил нь үнэн хэрэгтээ мөнхийн гоо үзэсгэлэн, залуу насны нууц юм болов уу? Юутай ч Женифер, София нар кофе уухгүйгээр өдрөө эхлүүлж чадахгүй.
http://eagle.mn/r/75941