Илон Маск тархиндаа импланттай гахайг танилцуулжээ

  • 0
  • 190
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Илон Маск тархиндаа импланттай гахайг танилцуулжээ

 

"Tesla”, "SpaceX”, "Neuralink” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск тархинд нь имплант суулгасан гахайг танилцуулсан байна. Энэхүү имплантын тусламжтай "Neuralink” компани мэдрэлийн гаралтай өвчнүүдийг эмчлэхээр зорьж байгаа аж.

Найман мм голчтой имплантыг гахайн тархинд хоёр сарын өмнө суулгасан байна. Гахай юм үнэрлэх эсвэл хамраараа ямар нэгэн зүйлд хүрэх бүр тархинд нь суулгасан бичил төхөөрөмж нейрон импульсийг бүртгэдэг байна.

Ирээдүйд ийм төрлийн имплантуудын тусламжтай саажилт, Альцгеймерийн өвчин, тэнэгрэх зэрэг өвчнийг эмчлэх боломжтой болно гэж Маск найдаж байна. Хэдийгээр Илон Маск хяналтгүй хөгжлийн аюулын талаар нэг бус удаа сэрэмжлүүлж байсан ч тэрбээр имплантуудын тусламжтай хүн хиймэл оюун ухаантай нэгдэх боломжтой болно гэж үзэж байна. Түүний хэлснээр, энэ жил ийм төрлийн имплантыг хүн дээр суулгах зөвшөөрөл авна гэдэгт найдаж байгаа аж.

Үүнээс өмнө импланттай холбосон роботын тусламжтай хүн бодлын хүчээр энгийн мэс ажилбар хийх туршилтуудыг гүйцэтгэж байжээ.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх