Х.Баттулга ХҮН-ээс бусад ардчиллын намуудыг нэгтгэж, МАХН-тай түншилнэ

  • 0
  • 95
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


УИХ-ын 2020 оны сонгуульд АН ялагдаж, намын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх үеэрээ С.Эрдэнэ нэгэн хачирхалтай үгийг хэлж билээ.

Тодруулбал тэрээр Энэ сонгуульд намаа толгойлж орсон хүний хувьд надад алдаа оноо их байсан. Нөхөдтэйгээ зөвшилцөж шийдвэрээ гаргаж байсан ч бууруу шийдвэрүүд байсныг үгүйсгэхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллаж чадаагүй нь ялагдлын нэг шалтгаан болсон. хэмээсэн юм.
Хачирхалтай нь УИХ-ын 2020 оны сонгуульд АН ялагдаж, С.Эрдэнэ албан тушаалаа хүлээлгэн өгснөөс хойш Ерөнхийлөгчийн институт ба АН-ын ойлголцол, хамтын ажиллагаа илт сайжирч эхлээд байна.
Тодруулбал УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш АН-д хийгдсэн хэд хэдэн томилгоо Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойлголцсоны дүнд шийдэгдсэн нь илт байгаа.
АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Тувааны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үйлдвэр, Хөдөө Аж ахуйн сайд байх үед нь дэд сайдаар ажиллаж байсан нэгэн билээ.
Ардчилсан Намын Хэрэг Эрхлэх Газрын даргаар томилогдсон П.Нүрзэд гэхэд л Баянхонгор аймгийн харьяат нэгэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр мөн л Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан Д.Пүрэвдаваа томилогдоод байна.
 
Мөн АН-аас УИХ-д сонгогдсон 11 гишүүний 9 нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын багийнхан гэж дүгнэж болохуйц хүмүүс юм.
Өөрөөр хэлбэл АН-ын удирдлага бүхэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гэгддэг хүмүүсээс бүрдэх нь тодорхой болжээ.
Гэхдээ АН-ын удирдлагыг авах төдийгөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэл ханахгүй бололтой.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ардчиллын төлөөх бүх намуудыг нэгтгэн, шинэ Ардчилсан Нам байгуулахаар ажиллаж буй гэнэ.
 
Энэ нь нэг талаар МАН-д саналаа өгөөгүй  сонгогчдын 54 хувийн саналыг нэг намд багцлах, нөгөө талаар нэр хүндээ нэгэнт алдсан Ардчилсан Намд шинэ брэндинг хийх зорилготой ажээ.
 
Одоогийн байдлаар  ШИНЭ нам, МҮАН, БНН, Монголын Ногоон нам, Сахигтун эвсэл, Иргэний Зориг-Ногоон намтай Нэгдсэн Ардчилсан Нам байгуулахаар яриа хэлэлцээр хийж буй гэх агаад энэ хүрээнд ч ШИНЭ намын төв зөвлөлийн дарга Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах болсон байна.
Харин ХҮНам уг хэлэлцээрт оролцоогүй аж.
Үүнд нэгэн анхаарал татаж буй субьект байгаа нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр буюу МАХН.
МАХН-тай хийж буй хэлэлцээр амжилттай явагдаж буй хэдий ч  цаашид яг нэгдсэн нам хэлбэрээр ажиллах уу? эсвэл түншлэл хэлбэрээр үргэлжлэх үү? гэдэг нь тодорхойгүй байгаа юм байна.
Юутай ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын багийнхан ХҮН-ээс бусад ардчиллын намуудыг нэгтгэн Нэгдсэн Шинэ Ардчилсан Намыг байгуулж, МАХН-тай түншлэн, Монголд улс төрийн маш хүчирхэг нэгдэл үүсгэхээр хэдийн ажиллаж эхэлжээ.
 
М.Чой
sonin.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх