Ц.Эрдэнэбаяр: АИ-92 бензиний үнэ нэмэгдэхгүй

  • 0
  • 90
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

Ц.Эрдэнэбаяр: АИ-92 бензиний үнэ нэмэгдэхгүй

 


АМГТГ: Ам.долларын ханшийн өсөлт шатахууны үнэд нөлөөлнө

Өнгөрсөн тавдугаар сард шатахууны үнийг литр тутамд нь 50-200 төгрөгөөр бууруулсан. Цаашид үнийг тогтвортой барих, 2020 оныг дуустал үнэ нэмэгдүүлэхгүй байх бодлого барьж байгаа талаар ашигт малтмал газрын тосны газраас мэдээлж байсан. Гэсэн хэдий ч ам.долларын ханш өсч, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 2.4 орчим хувир өсөөд байна. Үүнтэй  холбоотойгоор  шатахууны үнэд өөрчлөлт орох эсэх талаар АМГТГ-аас тодрууллаа.

Ц.Эрдэнэбаяр:

Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч  дарга Ц.Эрдэнэбаяр Долоодугаар сарын 25-нд Роснефть компаниас хил үнэ орж ирнэ. Энэ хил үнэ тодорхой хэмжээгээр өсөлттэй орж ирэх магадлал харагдаж байгаа. Гэхдээ АИ92 шатахууны хувьд үнийн өсөлт явагдахгүй. Хэдийгээр гадаад зах зээл дээр тосны үнийн өсөлт явсан ч нөлөөлөхгүйгээр зохицуулалтыг бид хийсэн. Нэг асуудал бий. Ам.долларын ханшийн өсөлт нөлөөлнө. Хэрвээ ам.долларын ханшийн өсөлт нөлөөлбөл тухайн тогтоосон жижиглэнгийн үнэ дээр өсөлт орж ирнэ. Учир нь тухайн гэрээн дээр 50 төгрөг хүртэлх ханшийн зөрөөг тооцохгүй. 50 төгрөгөөс дээш ханшийн зөрүү орж ирвэл тухайн үнэ литр тутамд кофцентээр бодогдон тооцогдож явна. Түүнээс бусдаар АИ92 авто бензин дээр үнийн өсөлт явагдахгүй. Харин АИ80, АИ95, дизель түлшний хувьд гадаад зах зээл дээр үнэ өсөх үедээ өсөж, буух үед буух зарчмын дагуу явна гэсэн үг” гэв.

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 2.4 орчим хувиар өсөөд байна

2020 оны 1 дүгээр сарын эхний байдлаар түүхий тосны үнэ 70 гаруй ам.доллар байв. Тухайн үед нэг сарын дундуур АНУ, Ираны хооронд маргаан үүссэн болон Ковид-19 халдвар тархсан. Үүнээс шалтгаалан түүхий тосны үнэ 1 дүгээр сарын сүүлээс эрчимтэй буурсан. Брэнт маркийн нэг торх нефтийн фьючерс хэлцлийн ханш үнэ 2-4 дүгээр сарын хооронд 20 долларт хүрч бууж байсан. Түүнчлэн даблютиая нефтийн үнэ 0 хүрч байлаа. Харин одоо Европын Холбооны удирдагчид эдийн засгаа сэргээх багцын талаар тохиролцоонд хүрч, коронавирусний вакцины туршилтуудын талаар найдвар төрүүлсэн мэдээлэл гарсантай холбоотойгоор Brent” маркийн нэг торх нефтийн фьючерс хэлцлийн ханш 1.04 ам.доллар буюу 2.4 хувиар өсөж, 44.40 ам.долларт хүрчээ. Мөн WTI” маркийн нефтийн нэг торхны ханш 41.96 ам.долларт хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор хил үнэ нэмэгдэх таамаг байна.

Нэг сарын шатахууны нөөцтэй байна

Өнөөдрийн байдлаар нэг сарын шатахууны нөөцтэй байна. Үнэ хямд байх үед нөөцлөх боломжтой хэдий их хэмжээний шатахуун нөөцлөх сав улсын хэмжээнд болон ААН-ийн хэмжээнд байдаггүй байна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх