У.Хүрэлсүх: Ирэх 4 жилд 2.9 тэрбум долларын өр төлнө

  • 0
  • 88
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

УИХ-аар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гигүүн Д.Ганбат: Наймаас есөн яамтай л оруулж иррэх байх гэж ард түмэн бодож байсан.Өнгөрсөн дөрвөн жилд нэг ч хүнэ ядуурлаас гараагүй.Одоо цаашдаа дөрвөн жил яах вэ?Хувийн хэвшил, аж ахуй л ажлын байр бий болгодог. Энийг яагаад бодохгүй байна вэ? Энэ бүтцээрээ хоёр жилийн дараа хичнээн хүн ядуурлаас гарах вэ? 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засаг хүнд байгааг бид бүгд ойлгож байгаа.   Засгийн газар өнөөдөр бүтцээ өнөөдөр батлуулаад, үүний дараа намын мөрийн хөтөлбөрийг парламентэд суудалтай байгаа улс төрийн намуудтай нийлж Засгийн газрын мөрийн хөтөлбөр хийх ёстой. Энэ дээр тооцоо судалгаа нарийвчлан хийж  гаргаж ирэх ёстой. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг ярихад гишүүд чимээгүй болчихдог. Энэ асуудалд  ирэх дөрвөн жилд Засгийн газар хэрхэн анхаарч ажиллах вэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Засгийн газар бол гэмт хэрэгтэй тэмцэх сүбьект. Шалгах ёстой хүнээ шалгана. Энэ танхимд ч шалгуулах хүмүүс бий. Эхнээсээ үр дүнд хүрч байна гэж үзэж байна. Дубайн гэрээг шалгах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж ажиллаж байгаа.

Улсын гадаад өр 30 тэрбум доллар, түүний 7.2 тэрбум нь Засгийн газрын өр. Бусад нь хувийн компианудын өр, бусад өрийг ЗГ мэдэхгүй. Ирэх 4 жилд 2.9 тэрбум долларын өр төлнө. Энэ өрийг Засгийн газар дангаараа төлж чадахгүй, гаднаас хямд эх үүсвэр олох хэрэгтэй болно гэв


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх