Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайханыг томилуулахаар тохирчээ

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Энэ удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын бага хурал өнөөдөр болж Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх үргэлжлүүлэн ажиллах тодорхой болоод байна. Түүний хувьд давуу эрхтэйгээр засгийн газраа бүрдүүлнэ.  У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газрын бүтэц, сайдуудын талаархи мэдээллүүд дуулдсаар байна.

Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдаар томиуулахаар тохирсон тухай мэдээлэл байна. Т.Мөнхсайханыг одоогийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дэмжиж байгаа гэх бөгөөд  2016 оны арваннэгдүгээр сарын 28-нд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байсан юм.

 Т.Мөнхсайхан нь 2006-2016 он  хүртэл ГССҮТ-д Их эмч, Үений дурангийн Нийгэмлэгийн захирал, Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч, Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж байжээ.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх