УИХ-ын Анхдугаар чуулганыг 12.00 цагт зарлав

  • 0
  • 101
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар бүрэлдсэн парламентын Анхдугаар чуулганыг өнөөдөр 12.00 цагт эхлүүлэхээр зарлан товложээ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогдож өчигдөр үнэмлэхээ гардан авсан 76 гишүүн анхныхаа хуралдааныг явуулна. Анхдугаар чуулганаар, хуульд заасны дагуу УИХ-ын шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын дарга, дэд даргаа сонгохын зэрэгцээ Байнгын болон дэд хорооны бүрэлдэхүүнийг баталж, дарга нарыг сонгоно. Мөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэн баталж, Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэхээр заажээ. 

УИХ-ын тухай хуульд заасны дагуу УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно. Ингэхдээ, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.

Сонгуулийн ерөнхий хороо найм дахь удаагийн УИХ-ын сонгуулийн дүн мэдээг өнөөдөр 11.00 цагт Ерөнхийлөгчид өргөн барихаар төлөвлөжээ. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх