Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн "Коронавирус"-ийн халдварын тохиолдол 8,7 сая давлаа

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

БНХАУ-д шинэ төрлийн коронавирус”-ийн халдварын тохиолдол сүүлийн хоёр сард байгаагүйгээр огцом нэмэгдлээ. Хэдий тийм боловч Дэгдэлтийг хяналтдаа авсан, халдварын шинэ тохиолдол ирэх өдрүүдэд ч буурна гэж тус улсын холбогдох албаныхан мэдэгдээд байна. Тархалтын шинэ голомт болсон Бээжин хот бүх шатны сургуулийн үйл ажиллагааг зогсоосноос гадна пүрэв, баасан гарагт нийт 2000 гаруй нислэгийг цуцалжээ.

src=http://bloombergtv.mn/media/bbtvmongolia/content/2020/VI/15-19/19-21.JPG

Зүүн Өмнөд Азийн орнуудаас Индонез улсад шинэ төрлийн коронавирус”-ийн тархалтын эрч хамгийн өндөр байна. Мөн халдварын тохиолдол тасралтгүй нэмэгдэж байгаа Иранд хөл хорио дахин тогтоож магадгүй байгаа аж.

ОХУ-д мөн тархалт нэмэгдсэн хэвээр байна. Тус улсад COVID-19”-ийн халдварын улмаас 7.6 мянган хүн эндсэнээс 500 нь эмнэлгийн ажилтан байна.

Япон улс дотоодынхоо аялал, жуулчлалтай холбоотой хязгаарлалтаа цуцаллаа. Тус улс Вьетнам, Тайланд зэрэг улсаас жуулчин хүлээж авах асуудлыг судалж байгаа юм байна.

АНУ-ын мужуудад тархалтын эрч нэмэгдэж байгаагаас эдийн засгаа эргэн нээхээ түр зогсоож магадгүй байна. Флорида мужид таван өдөр дараалан шинэ төрлийн коронавирус”-ийн тархалт хамгийн өндөр байжээ. Вакцин гарах хүртэл АНУ-ыг чиглэсэн аяллын бүх хөдөлгөөнийг хориглож магадгүй гэж албаныхан мэдээлж байна.

src=http://bloombergtv.mn/media/bbtvmongolia/content/2020/VI/15-19/19-22.jpeg

Их Британид жижиглэн худалдааны дэлгүүрүүд гуравдугаар сараас хойш анх удаа нээгдээд байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Эдийн засгаа эргэн нээх үйл явцыг түргэсгэнэ” гэж мэдэгдлээ. Герман улсад мах, махан бүтээгдэхүүний сав, баглаа боодлын нэгэн үйлдвэрт 600 гаруй ажилтан COVID-19”-ийн халдвар авсан нь тогтоогдсон байна. Үүний дараа тэрхүү үйлдвэрийг түр хаах шийдвэр гаргажээ.

Цар тахлын одоогийн тархалтын эрч цар тахлын эхний хоёр сарынхаас илүү өндөр байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага анхаарууллаа. Мөн ирэх оны эцэс гэхэд COVID-19”-ийн эсрэг хоёр тэрбум тун вакциныг гарган авна гэж найдаж байгаагаа мэдээлсэн юм.

Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн коронавирус”-ийн халдвар авсан 8.7 сая, эндсэн 462 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин эдгэрсэн хүний тоо 4.6 сая давжээ.

Н.Номин-Эрдэнэ 

эх сурвалж: bloombergtv.mn


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх