Ц.Сэргэлэн генерал шиг бэлтгэгдсэн хүмүүс Монголын төрд хэрэгтэй

  • 0
  • 117
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 


Тэр жирийн л нэг хилийн цэрэг. Түүний ачаар олон зуун залуус гэрээт цэргийн албанд орж, эх орныхоо торгон хилийг манан Монгол улсынхаа төлөө сэтгэл зүрхээрээ нэгдэж яваа. Тэдгээр залуусаар Монголын ард түмэн бахархаж явдаг гэж би боддог. Монгол Улсын иргэн бүрийн үнэт зүйл бол эх орон. Тэгвэл Ц.Сэргэлэн генерал шиг мянга мянган дархан хилийн дайчин баатруудын ачаар өнөөдөр Монголын ард түмэн бид бүхэн амар жимэр амьдардаг гэж хэлж болно. Тэд маань эх орныхоо газар шороо, хил хязгаарын амар амгалан байдлыг сахин хамгаалахын төлөө аагим халуун, тэсгим хүйтнээс ч халшралгүй, хоногийн 24 цагт нүд цавчилгүй алба хаадаг дархан хилийн дайчин бурхад” юм. Тэр утгаараа Ц.Сэргэлэн генерал шиг бэлтгэгдсэн ийм л хүмүүс  Монголын төрд өнөөдөр нэн чухал хэрэгтэй байна. Тийм болохоор  эх орны итгэлт цэрэг Ц.Сэргэлэн генерал шиг хүмүүсээ дэмжин, энэ удаагийн УИХ-ын сонгуульд нь амжилт хүсэн, түүний төлөө саналаа өгөхийг ард түмэндээ хандан уриалж байна.   

 
Ж.Бат
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх