УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог, Баянгол дүүрэгт Монгол Ардын Намаас Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нар нэр дэвшиж байгаа билээ. Нэр дэвшигчид Баянгол дүүргийн 3 дугаар хорооны иргэдтэй өнөөдөр /2020.06.14/ 15:00-16:20 цагийн хооронд уулзлаа.
Уулзалтыг нээж нэр дэвшигч Ж.Ганбаатар үг хэллээ. Тэрбээр Намууд нь зөв бодлоготой, улстөрчид нь зөв сэтгэлтэй, сахилга хариуцлагатай, ёс зүйтэй, иргэд олон нь ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг сайхан байж Монгол Улсынхаа төлөө хамтдаа хүчээ нэгтгэе гэсэн уриаг Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх дэвшүүлж байгаа юм. Ерөнхий сайдын хэлсэн үг болгоны цаана утга оршиж буйг та бүхэн анзаарна биз ээ. Би 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялалт байгуулснаас хойш иргэдийн захисан захиас бүрийг шамдан биелүүлэхийг хичээж ирлээ. Одоо ч гэсэн Баянгол дүүрэгтээ дахин нэр дэвшихдээ хийсэн ажил, амлалтандаа итгэл дүүрэн зогсож байгаадаа баяртай байна. Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нарын нэгдсэн шударга, бүтээлч баг нэгэнт эхлүүлсэн шударга ёсны төлөөх тэмцлээ ирэх дөрвөн жилд ч илүү хүч түрэн үргэлжлүүлнэ. Төрийн албаны хариуцлагын тогтолцоог чангатгана. Бизнес эрхлэгч, аж ахуй эрхлэгчээ хууль эрхзүйн хүрээнд дэмжинэ. Баянгол дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө та бүхэнтэйгээ хүчээ нэгтгэн хамтран зүтгэнэ” хэмээн хийж бүтээх ажлуудаа иргэд, сонгогчид хэлж өглөө.
Баянгол дүүргийн 3 дугаар хорооны иргэдэд хандаж ирэх дөрвөн жил эрхзүйн шинэчлэлийн жил байх болно гэдгийг нэр дэвшигч Д.Лүндээжанцан тодотгов.
Энэ талаараа тэрбээр Сүүлийн 20 жил яригдаж, гурван парламент дамжсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсан, хэрэгжиж байна. Энэ бол улсын хөгжилд саад тушаа болоод байгаа бүхнийг арилгаж, гацааг нь гаргаж, Монгол төрийн механизм жигд ажиллаж, улс орноо богино хугацаанд түргэн хөгжүүлэхэд хэрэгтэй суурь өөрчлөлт болсон. Одоо 40 гаруй хуулийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй нийцүүлж гаргана. Мөрдөгдөж байгаа 500 гаруй хуулиас засаж сайжруулах нь олон байна” хэмээсэн юм.
Төрийн эрх мэдэл компаниудын биш, бүлэглэлүүдийн биш зөвхөн ард түмний гарт байх ёстойг нэр дэвшигч Х.Ганхуяг онцолж хэллээ.
Тэрбээр Монгол Улсын хүний нөөц нь гурван сая иргэн бөгөөд бид бүгдээрээ хөгжсөн цагт бид бүгдээрээ аз жаргалтай болсон цагт улс хөгжинө. Хүн нь хөгжсөн улс л хөгждөг. Монголчууд бид ирэх 30 жилдээ хаа хүрэх, юунд зорьж байгааг чиглүүлж өгсөн, нэг зорилго, нэг тэмүүлэлд нэгтгэсэн Алсын хараа 2050” бодлогоо боловсрууллаа. Урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, авлига, хээл хахууль, төрийн хүнд сурталгүй дэвшиж дээшилсэн залуу үетэй, өр зээлгүй өвчин зовлонгүй амар тайван иргэдтэй болохын төлөө та бид хамтдаа хүчээ нэгтгэе” хэмээн уриаллаа.
Уулзалтын төгсгөлд нэр дэвшигч бүрээс иргэд асуулт асууж, хариултаа авлаа. Баянгол дүүргийн 3 дугаар хорооны иргэд улс, дүүргийнхээ хөгжлийг урт хугацаанд алсын хараатай, тодорхой тоо баримттай харж байгаа нэр дэвшигч Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нарыг дэмжихээ илэрхийлсээр байна.
Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 26-р тойрог Баянгол дүүрэгт
Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн сонгуулийн штаб