БАНЗРАГЧИЙН ДЭЛГЭРМААГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ

  • 0
  • 105
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
 

 

Б.Дэлгэрмаа бол бидний хэлж заншсанаар соёл, урлагийн элит гаралтай хүн. Уран бичлэгээрээ алдаршсан нэрт зохиолч Н.Банзрагч, уртын дуугаараа дэлхийг уяраасан Н.Норовбанзад дуучны охин гэдгээр нь андахгүй. Харин энэ бүсгүй аав, ээжийнхээ хайр ивээлд өссөн ч улс орныхоо ардчилсан хувьсгалд анхнаас нь хоёргүй сэтгэлээр зүтгэснийг мэдэж дурсдаг хүн хэд бол. Түүнийг Азийн зүрхэн дэх ардчиллыг анх асаахад ямар үүрэг гүйцэтгэснийг мэдэх нь мөн хэд билээ. Бас Б.Дэлгэрмаа олон зүйлд анхдагч гэдгийг мэдэх үү? Тэрээр 1996-2000 онд ганцхан удаа УИХын гишүүнээр ажиллахдаа нийслэлийн Сүхбаатар дүүргээс сонгогдож байсан юм. Энэ удаад мөн УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгтээ нэр дэвшиж байна. 20 жилийн дараа хуучин тойрогтоо эргэн ирж буй Б.Дэлгэрмаагийн 24 баримтыг танилцуулъя.

Баримт 1: 
Төрийн болон нийгэм, улс төрийн ажлын арвин туршлагатай тэрээр Улсын Прокурорын газраас ажлын гараагаа эхэлж байв. МУИС-д багш, Шинжлэх ухааны академийн Төр, эрх зүйн хүрээлэнд судлаач, Улсын Бага Хурлын Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, НҮБ-ын Хүний эрхийн хөтөлбөрийн зөвлөх, Сингапур болон ОХУ-д Монгол Улсаа төлөөлөн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажилласан билээ.
 
 
БАРИМТ 2:
Анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хуралд зөвлөхөөр ажиллахдаа зах зээлийн эдийн засагт шилжих эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх үндэс суурь болсон хувийн өмч, аж ахуйн нэгж, гааль, татвар, банкны тухай зэрэг 17 хуулийг боловсруулах, батлуулахад өөрийн хувь нэмрээ оруулсан. Б.Дэлгэрмаа Улсын Бага Хуралд хоёр жил ажиллахдаа анхны ардчилсан Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэгт ажилласан түүхтэй.
 
 
БАРИМТ 3:
Монголын залуу үеийхнийг зах зээлийн нийгэмд суралцахад зориулан түүний 1995-1996 онд бичсэн нийтлэлүүд, тухайлбал Эрхэмсэг оршихуй” нэгэн үеийг хүмүүжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулжээ.
 
 
БАРИМТ 4:
УИХ-ын гишүүнээр 1996-2000 онд нэг удаа сонгогдон ажиллажээ. Гэсэн ч парламентын түүхэнд өөрийн тод мөрөө үлдээсэн нэгэн. Учир нь, тэрээр УИХ-ын гишүүн байхдаа Орон сууц хувьчлалын тухай хууль зэрэг олон хууль санаачлан батлуулж байсныг энд онцлохгүй байх аргагүй.
 
 
БАРИМТ 5:
Б.Дэлгэрмаа нь Ардчилсан намын анхны эмэгтэй генсек. Тухайн үеийн эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга болох нь түүний нэр хүндийн илэрхийлэл байв. Тэрээр намын орон нутгийн ажилтнуудыг цалинжуулах, орон тооны албан ажилтныг бий болгосноор Ардчилсан нам орон нутгийн түвшинд бэхжих үндэс суурийг тавьсан билээ. Ардчилсан хөдөлгөөн, улс төрийн намуудын төлөвшилд оруулсан хувь нэмрийг үнэлэн түүнд МоАХ-ны таван жилийн ойгоор 1994 онд МоАХ-ны анхны шагналыг олгожээ. 2009 онд АН-ын дээд шагнал Чингисийн одон”-гоор шагнуулсан анхны эмэгтэй болжээ. Тус академийн Шинэ толь” онол-практикийн сэтгүүлийн ерөнхий редактороор 2010 он хүртэл ажилласан. Тэрээр ардчиллын үзэл санааг түүчээлэх, улс төрийн нам, иргэд, олон нийтийн боловсролыг дээшлүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан АНУ-ын Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэн, ХБНГУ-ын улс төрийн сангуудтай хамтран олон улсын хурал, уулзалт олныг зохион байгуулж байв. 1998 онд АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгээс түүнийг Оны хүнээр шалгаруулж байв.

 
БАРИМТ 6:
1993 онд Монголд анхны олон нийтэд улс төрийн боловсрол олгох институцийг ХБНГУ-ын Конрад Аденауэрын сангийн дэмжлэгээр үүсгэн байгуулж, Улс төрийн боловсролын академийн захирлаар ажиллахдаа эх орныхооо бүх аймаг, сумдаар явж сургалт, семинар хийж, иргэд, улс төрийн намын гишүүд, залуучуудад ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг орон даяар зохион байгуулсан түүхтэй.

 
БАРИМТ 7:
1996-2000 онд УИХ-ын гишүүн байхдаа Хүний эрхийн асуудлаар дагнан ажиллаж, Хүний эрхийн дэд хорооны анхны даргаар сонгогдон Хүний эрхийн үндэсний байгууллага бий болгох чиглэлээр хоёр жил гаруй ажиллаж Үндэсний комиссын хуулийн төслийг санаачлан батлуулжээ. Тэрээр хүний эрх түүний дотор эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, хорих байгууллагын нөхцөлийн талаар үр бүтээлтэй ажилласан.

 
БАРИМТ 8:
Ядуурал, ажилгүйдэл хавтгайрсан 1990-ээд онд хараа хяналтгүй гудамжны” гэх хүүхдүүд олширсон явдлыг өөрчлөхийн төлөө тууштай зүтгэсэн хүмүүсийн нэг нь Б.Дэлгэрмаа. Тэрээр архидалт, гэр бүлийн хүчирхийлэл зэргээс үүдэлтэй орон гэрээсээ оргон дайжих зэргээр хараа хяналтгүй болсон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллах Хүүхдийн эрхийн үндэсний төвийг байгуулж, Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байв.

 
БАРИМТ 9:
1997 онд Монголын буудлагын спортын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Санхүү, мөнгөний хомсдолтой тэр үед тамирчдаа дэмжих зорилгоор олон улсын чанартай тэмцээн, уралдааны санхүүжилтийг шийдвэрлэдэг байв. 1998 онд Барселона хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гавьяат тамирчин Д.Мөнхбаярыг 18 мянган ам.доллараар ивээн тэтгүүлж, дэлхийн аварга болох бэлтгэлийг хангах нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмааг Эрдэнэт” үйлдвэрийн тамирчин болгоход дэмжин ажиллажээ. 1998 онд Ардчилсан холбоо эвслийн Засгийн газраас тив, дэлхий, олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдад мөнгөн шагнал урамшуулал олгох тогтоол гаргаж, төсөв, санхүүгийн нэн хүнд нөхцөлд анх гавьяат тамирчин Д.Мөнхбаярт 110 сая төгрөгийн урамшууллыг олгуулсан нь өнөө ч гараагүй их дэмжлэг юм.
 
 
БАРИМТ 10:
Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн анхны эмэгтэй гишүүн. Тус зөвлөлийн гишүүнээр 1999 онд сонгогдон ажилласан тэрээр Эмэгтэйчүүд ба спорт” хэмээх олимпизмын хөдөлгөөнийг амжилттай өрнүүлсний ачаар жүдо, чөлөөт бөх, буудлага зэрэг спортын төрлүүдэд эмэгтэй тамирчид үсрэнгүй амжилт гаргаж эхэлжээ. Энэ амжилтын төлөө түүнийг Алтан-Очир” одон болон Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч Эмэгтэйчүүд ба спорт” шагналаар шагнажээ.
 
 
БАРИМТ 11:
Норовбанзад” сангийн тэргүүнээр ажиллан монгол ардын уртын дууг залуу үедээ өвлүүлэх, сурталчлах, Монголын утга зохиолыг дэмжих, ардын урлагийн яндашгүй өвийг хадгалах, таниулах талаар олон ажил хийснийг мэдэх хүн цөөнгүй.
 
 
БАРИМТ 12:
2006 онд Н.Норовбанзадын төрсөн газар Дундговь аймгийн Их газрын чулуу байгалийн үзэсгэлэнт газарт Гэрэлт хөшөө”, Задгай театр”ын цогцолборыг байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэн хамтран ажилласан.
 
 
БАРИМТ 13:
Норовбанзад” сангаас олон улсын чанартай урлагийн тэмцээн, уралдаан зохион байгуулахын зэрэгцээ залуу уран бүтээлчдийг дэмжиж ажилладаг. Их дуучин Н.Норовбанзадын нэрэмжит тэмцээнийг таван жилд нэг удаа уртын дууны их наадам болгон зохион байгуулж, шалгаруулан шагнаж байгаа нь урлагт ямар их сэтгэлтэй нэгэн болохыг бэлхнээ илтгэнэ. Энэхүү тэмцээний цар хүрээ өсч, 2016 онд олон улсын шинж чанартай болжээ.
 
 
БАРИМТ 14:
Норовбанзад” сангаас үргэлжилсэн үгийн нэрт мастер Намсрайн Банзрагчийн уран бүтээлийн бүрэн эмхэтгэл 25 ботийг 2007 онд хэвлүүлэн гаргаж Үндэсний номын сан, УИХ-ын номын сан болон 21 аймгийн номын сан, соёлын төвд хандивлажээ.
 
БАРИМТ 151974 онд Н.Норовбанзадын дуулснаар Сэрүүн сайхан хангай” уртын дууг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өв санд анх бүртгүүлснээс хойш тус Сангаас санаачлан ЮНЕСКО-д бүртгүүлэхээр 2003 оноос хойш идэвхи чармайлттай хөөцөлдөн 2008 онд Соёлын биет бус өвийн Хүн төрөлхтний төлөөллийн жагсаалт”-д бүртгүүлсэн.
 
 
БАРИМТ 16:
Норовбанзад” сангаас Намсрайн Банзрагчийн 80, 85, 90 насны сүүдэр тохиосон ойн жилүүдэд залуу уран бүтээлчдийн дунд шилдэг өгүүллэгийн тэмцээн, Монголын утга зохиолын орчин цагийн хандлага” сэдвээр эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулж, Зам” романаар уран сайхны кино бүтээсэн. Зохиолчийн төрсөн нутаг Завхан аймгийн Алдархаан суманд түүний алдарт романаар нэрлэн бүтээсэн Хошуу цагаан нутаг” цогцолборыг бүтээн байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нутаг орноо алдаршуулсан уран бүтээлчдэд Н.Банзрагчийн нэрэмжит шагналыг таван жил тутам олгох зэрэг ажлыг санаачилжээ.
 
 
БАРИМТ 17:
2004-2006 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллах хугацаандаа Хүүхдийн мөнгө” болон Ядуурлыг бууруулах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол Б.Дэлгэрмаа юм. Энэхүү хөтөлбөрүүдийн хүрээнд хүүхэд бүрт сар тутам 10 мянган төгрөг олгож эхэлсэн бөгөөд Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих хөтөлбөр”-өөр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаас санхүүгийн дэмжлэг авах боломж нээгдсэн юм.
 
 
БАРИМТ 18:
Норовбанзад” сангаас санаачлан Ардчилсан хөдөлгөөн үүссэний 20 жилийн ойд зориулан Конрад Аденауэрын сан болон МоАХ-ны ивээн тэтгэлгээр 2009 онд Гол бүхэн далайд цутгана” хэмээх баримтат уран сайхны хоёр ангит киног бүтээсэн байна.
 
 
БАРИМТ 19:
2005 онд ОХУ-ын ШУА-ийн Дорнод Сибирийн салбарт Түүхийн шинжлэх ухааны доктор, 2016 онд ОХУ-ын Адыгэйн их сургуулийн Хүндэт доктор цол хүртжээ. Багш хүнийхээ хувьд боловсролыг эрхэмлэн 2006 онд улс төр, бизнесийн чиглэлээр магистрын цол олгох Либерти” дээд сургуулийг үүсгэн байгуулж МоАХ, АН-ын 200 гаруй хүнийг сурган бэлтгэжээ.

 
БАРИМТ 20:
Б.Дэлгэрмаа Сингапур улсад Элчин сайдаар ажиллахдаа төрийн дээд болон өндөр түвшний айлчлалуудыг амжилттай зохион байгуулснаас гадна хоёр удаа аялал жуулчлал, барилга хот байгуулалтын асуудлаар хөрөнгө оруулагчдын бизнес форумыг зохион байгуулжээ. Ли Куан Ю-гийн хэрэгжүүлсэн дэлхийд жишиг загвар болсон Нийтийн орон сууцны хөтөлбөр”-ийг Монголд хэрэгжүүлэх зорилгоор тус улсын Барилгын сайдаар ажиллаж байсан Ма Бо Тан (1999-2011)-ыг 2013 онд Монголд айлчлуулж ТОСК-тай ажил хэргийн харилцаа тогтоож олон хүнийг Сингапурт сургалтад хамруулж байв.
 
 
БАРИМТ 21:
2015 онд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллахдаа Япон улстай байгуулсан Монголын анхны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах бэлтгэл ажлыг удирдан зохицуулж байв.

 
БАРИМТ 22:
ОХУ-д Монгол Улсаа төлөөлөн ажилласан анхны эмэгтэй Элчин сайдын хувьд хоёр улсын харилцааг шинэ түвшинд хүргэхэд идэвх чармайлттай ажиллажээ. ОХУын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог 500 болгон нэмэгдүүлжээ. Оюутан залуучуудыг дэмжих чиглэлээр олон ажил зохион байгуулсны дотор Европт сурч буй монгол оюутан, залуучуудын спартакиадыг Москва хотноо зохион байгуулжээ. 1957 оны ДЗО-ны их наадмын 60 жилийн ойд зориулан Сочи хотноо 2017 онд болсон 19 дүгээр их наадмын хүндэт зочноор Б.Дэлгэрмаа оролцож, Норовбанзад” сангаас ивээн тэтгэж энэ их наадамд зориулан Москва хотноо оюутнуудын урлагийн их наадам зохион байгуулсан. Учир нь, анх удаа олон улсын арга хэмжээнээс эх орондоо алтан медаль авчирсан хүн бол Н.Норовбанзад юм.
 
 
БАРИМТ 23:
Монголын ард түмнээс Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойд зориулан Оросын ард түмэнд бэлэглэсэн Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Москва хотын ариун газар болох Хүндэтгэлийн дэнж” дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байршуулж босгоход санаачлага гарган ОХУ-ын зохих байгууллагуудтай хамтран ажиллаж сүндэрлүүлжээ. Энэ хөшөө нь монголчуудаас анх удаа гадаадад монгол морь, Монголын ард түмэнд зориулан босгосон хөшөө болно.
 
 
БАРИМТ 24:
Монгол Улсаас ОХУ-тай эдийн засгийн харилцааг хөгжүүлж, улмаар худалдааны алдагдлыг бууруулахын тулд Монгол-БНХАУ-ОХУ-ын хооронд авто зам, төмөр замын транзит тээвэрлэлтийн гэрээ, хэлэлцээр байгуулах ажилд Элчин сайдын яамаа толгойлон оролцон зохион байгуулжээ. ШХАБ-ын хүрээнд гурван орны эдийн засгийн коридорын хөтөлбөр батлуулах, хөдөө аж ахуйн чиглэлээр Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрII”, буцалтгүй тусламжаар 4 сая тун вакцин авах ажлыг эрчимжүүлсэн. Үүнээс гадна 200 мянган тонн улаан буудай хөнгөлөлттэй үнээр худалдаж авах, Халх голын ялалтын 90 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Халх гол суманд 10 сая ам.долларын туслалцаа үзүүлсэн болон Санкт-Петербург, Дорнын эдийн засгийн форумд Монголын төр, засгийн тэргүүн нарын оролцоог хангах зэрэг бүх салбарыг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
 
 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх