УИХ-ын 2020 оны сонгуульд Дорнод аймагт МАН-аас генерал Ц.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Г.Болорчулуун, Та бидний эвсэл”-ээс Насны зам” компанийн захирал Ж.Энхжаргал, улстөр судлаач, доктор Ч.Өлзийсайхан, АН-аас АПУ-ийн гэгдэх П.Батчимэг, аймгийн алдарт уяач Ж.Энхболд, МУИС-ийн биологийн багш Ц.Баттулга, Монгол махчин шувуу сангийн тэргүүн Ш.Төгсбаяр нарын хүмүүс нэр дэвшиж байгаа билээ.
Одоогийн байдлаар сонгуулийн сурталчилгаа ид дундаа орж, нэр дэвшигчид улс орон даяар иргэд сонгогчидтой уулзалт хийн сонгуулийн сурталчилгааны үйл явц хэвийн өрнөж байна. Тэгвэл УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа даруухан эхлүүлсэн нэр дэвшигч Ц.Сэргэлэн өөрийн төрсөн нутаг Дорнод аймагт иргэд сонгогчидтой уулзалт хийн бусад нэр дэвшигчдээсээ илүү нэр хүндтэй байгаа ажээ. Тэрээр саяхан сурталчилгааны ажлынхаа хүрээнд Дорнод аймгийн Матад сумын иргэдтэй уулзалт хийсэн бөгөөд уулзалтын үеэр нутгийн иргэд тус суманд байгалийн баялаг олборлох үйл ажиллагаа явагдаж байгаатай холбоотой олон тулгамдсан асуудал үүсээд байгааг нэр дэвшигчид хэллээ.
Сумын хөгжил хөтөлбөр хэрэгжүүлэнэ-УИХ-ын сонгуулийн 7-р тойрог Дорнод аймагт нэр дэвшигч Ц.Сэргэлэнгийн мөрийн хөтөлбөрөөс
Нэр дэвшигч Ц.Сэргэлэн Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй газрын тосны компаниуд нутгийн иргэдийн санал хүсэлтийг зайлшгүй харгалзан үзэж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу албан ёсоор санал авч хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүйтэй гэдгийг уулзалтын үеэр онцлон тэмдэглэж, хэрвээ энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдвол уг асуудалд онцгойлон анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Ийнхүү УИХ-ын сонгуулийн 7-р тойрог Дорнод аймагт Монгол ардын намаас нэр дэвшигч Цэдэвийн Сэргэлэнг Дорнод аймгийн ард иргэд идэвхийлэн дэмжиж байна.
Ж.Бат