МАНАН-г устгах баталгаатай төлөвлөгөө буюу МАХН-ын хөзөр

  • 0
  • 101
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Ард түмэн монголын төр, нийгэмд хуралдсан саарал МАНАН-д он удаан жил бэдэрч, зүдэрч ирлээ. Зарим хүчин, улс төрчид МАНАН-г саринуулж, устгах гэж хичээсэн ч сүүлийн жилүүдэд МАНАН улам өтгөрч, тэр хэрээр нийгэмд хөрөнгийн тэгш бус байдал, баян ядуугийн зааг улам ихээр гаарсныг сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө оролгын мэдүүлэг хэлээд өгөх шиг боллоо.
Эцсийн эцэст энэ МАНАН-г ард түмэн арилгаж чадна гэдэг нь ойлгомжтой болж байна. Гол нь сонгуульд эрхээ эдлэж, шинэ сонголтоор өөрчлөлтийг хийх цаг нэгэнт болсоныг сонгогчид ухамсарлаж эхэлжээ. Ард түмний энэ хүсэл зорилгыг хамгийн тодоор илэрхийлж ирсэн, одоо сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт хүртэл тусгаж буй хүчин бол Та бидний эвсэл” дэх МАХН.
Энэ нам МАНАН-г устгах төлөвлөгөөндөө авлигачдыг зайлуулж, төрийн эрх мэдлийг жинхэнэ утгаар нь ард түмний хяналтад өгөх маш оновчтой арга замыг тодорхойлжээ.
Та бидний Эвсэл”-ийн Мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын өнцөг булан бүрээс, нийгмийн бүхий л давхаргын төлөөллүүдээс ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн боловсруулсан нь МАНАН-гийн эсрэг бүрэлдсэн хүч хэмээн үзэж болохоор байгаа юм.
Энэ эвслийн мөрийн хөтөлбөрөөс сөхөж үзвэл, авлигаас олсон хууль бус орлого, эд хөрөнгө, оффшор дансны мөнгийг төр засагт хурааж, хуулийн хатуу хариуцлага тооцох ялын бодлоготой болж, авлига болон авлигачдыг Монголын улс төрийн хөрснөөс үүрд зайлуулан цэвэрлэх тухай тусгасан байна. Энэ бол нийгэмд үүссэн хамгийн их хүлээлттэй, шударга ёсыг нэхсэн гол асуудал.
Мөн төрийн албан тушаалтны орлого ба хэрэглээг хянах, тансаг хэрэглээг хязгаарлах, өөрөө болон ойр дотны хүмүүсээр дамжуулан гадаад, дотоодод үл хөдлөх хөрөнгө эзэмшихэд хяналт тавих хууль эрх зүйн орчныг бий болгох саналыг дэвшүүлжээ.
Хамгийн гол нь парламентын гишүүний халдашгүй дархан эрхийг халж, жирийн иргэдийн нэгэн адил хууль, шүүхийн өмнө ижил тэгш байх зарчимд захирагддаг болгох тал дээр дорвитой шийдлийг тусгаснаас гадна төрийн бараг бүхий л эрх мэдлийг ард түмний гарт төвлөрүүлэх замаар шударга ёсыг тогтоохоор төлөвлөсөн байна. Энэ бол алга таших санал санаачлага.
Гэвч Та бидний эвсэл”-ийн буюу МАХН-ын хамгийн том тоглогч ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр нэр дэвших байсан ч МАНАН-гийнхан айж сүрдэхдээ УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхийг олголгүй хааж нэг торгоов. Гэвч МАНАН-г устгах зорилгоосоо тэд няцсангүй. Шинэ шийдэл, боломжийг эрэлхийлсэн нь шинэ нууц хөзрөө дэлгэх байлаа. Одоо МАХН-д байгаа хөзрийн тамга” бол Энхбаярын Батшугар.
Ер нь МАНАН-г устгах баталгаатай төлөвлөгөө бол Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөр гэж ажиглагчид дүгнэж байна. Үнэхээр ч монголын нийгэм, улс төрд тунарсан МАНАН-г сарниулж гэрэл гэгээ рүү тэмүүлэх гарц энд байгаа. Тиймээс л энэ гарцыг иргэд дэмжин, гол хүчийг 28-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч Э.Батшугар дээр төвлөрүүлэн түүнийг Хэлж биш, хийж харуулна” гэдэгт нь итгэл өгч байна.
Ард түмний хувьд МАНАН-г хөөн зайлуулах” боломж ганц л удаа тохиож буй нь энэ удаагийн сонгууль байж мэднэ.
src=http://webs.mn/uploads/posts/2020-06/1592027894_1.png

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх