МАН Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын асуудлаар шаардлага хүргүүллээ

  • 0
  • 98
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 


УИХ-ын сонгуульд МАН-аас   нэр дэвшин өрсөлдөж буй Ж.Эрдэнэбат, бие даан нэр дэвшиж буй Н.Номтойбаяр нарыг шүүх ажиллагаа явагдаж, цагдан хорих шийдвэр гарсантай холбогдуулан МАН-аас шаардлага  гаргалаа.

Уг шаардлагад, Монгол Ардын намаас УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх, УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр нарын сонгогдох эрхийг зөрчсөн шийдвэр нь нийгэм, улстөрийн ноцтой үр дагавар үүсгэх эрсдэлтэй. Зөвхөн нэр  дэвшигчид биш тухайн тойргийн сонгогчдын эрхэнд халдсанаар нийгмийн санаа бодолд нөлөөлөх олон талын хорт үрт дагавартайг үүгээр сануулан, хуулиа дээдлэхийг албан ёсоор шаардаж байна” гэв.

Мөн УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа Ж.Эрдэнэбатын  УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх болон  сонгогдох эрхийг зөрчиж байна хэмээн үзэж СЕХ-нд шаардлага хүргүүллээ. Шаардлагад УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа Жаргалтулгын Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны зургадугаар сарын 11-ний өдөр гаргалаа. Энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Улсын их хурлын тухай хууль, Монгол Улсын сонгуулийн тухай хуулийг илтээр зөрчиж иргэний сонгох, сонгогдох үндсэн эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан байна.

Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулиар СЕХ-нд олгогдсон сонгууль зохион байгуулах бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгон сонгуульд оролцуулж байгаа үйл ажиллагаанд нөлөөлсөн буюу 5 дугаар зүйлийн 5.5-д Иргэн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах….-ыг хориглоно.”Со 14 дүгээр зүйлийн 14.13-т Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгууль зохион байгуулахад…-д төрийн албан хаагчид…болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно.” Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1-д Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэрэг болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчсанаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглоно” гэж тус тус заасныг ноцтой зөрчлөө” гэжээ.

Тиймээс сонгуулийн төв байгууллагын зүгээс хуулиар хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлж, УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбатын эрхийг хамгаалахыг шаардсан байна.

src=http://songuuli2020.nam.mn/uploads/images/nam2.jpg

src=http://songuuli2020.nam.mn/uploads/images/nam1.jpg


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх