“Атрын IV аян”-ыг эхлүүлсэнд Сэлэнгийнхэн талархаж байна

  • 0
  • 119
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

“Атрын IV аян”-ыг эхлүүлсэнд Сэлэнгийнхэн талархаж байна

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймгийн ард иргэдтэй уулзаж, санал бодлоо хуваалцлаа. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд улсын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаад, энэ удаагийн сонгуульд дэвшүүлсэн  мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Сэлэнгэчүүдийн хувьд  Атрын III аян” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд, өнгөрсөн онд Засгийн газар Атрын IV” аяныг зарласанд сэтгэл хангалуун байдаг аж. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх  Сэлэнгэчүүд та бүхэн Монголын хүн ардыг хүнс хоолоор хангахад хамгийн их үүрэгтэй байдаг ард түмэн. Ирэх дөрвөн жилд бид ногоочдоо, тариаланчдаа, жимс жимсгэнэ тариалж байгаа гээд хүнсний бүтээгдэхүүн хийж байгаа хүн бүрээ дэмжиж,  үе шаттайгаар хөнгөлөлт үзүүлнэ” хэмээн хэлэв.  УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа  УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат,  Ерөнхий сайдын зөвлөх  Д.Өнөрболор, НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч, доктор, профессор  Ч.Ундрам нар МАН-ын даргатай хамт иргэдтэйгээ уулзав.

Уулзалтын үеэр Сэлэнгэчүүдийн төлөөлөл  У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн 30 жилд төр барьж байсан засгуудаас хамгийн сайн ажилласан” нь гэж дүгнэж буйгаа хэлсэн. Мөн АН-ын Засгийн газрын үед дампуурлаа зарлах гэж байсан улсыг МАН  аварч, төмөр зам, нефть боловсруулах үйлдвэр, хурдны зам барьсан зэрэг асар олон бүтээн байгуулалт хийж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Түүнчлэн Салхитын мөнгөний ордыг  төрийн мэдэлд авах зэргээр  хариуцлагатай уул уурхайн бодлого хэрэгжүүлсэн, Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсанд иргэд талархаж буйгаа хэлж байв. Тиймээс хий хоосон улстөржилтөө зогсоож, МАН-ыг багаар нь дэмжихээ илэрхийлэв.

Засгийн газрын бодлогоор өнгөрсөн дөрвөн жилд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 150 хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад оруулж, Алтанбулаг сумын Бүргэдэй багт 50 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад оруулжээ. Мөн Номгон тосгонд 480 хүүхдийн шинэ сургуулийг ашиглалтад оруулахад бэлэн болсон байна.

МАН ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө Сэлэнгэ аймагт дараах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

1.Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:

  • Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл-500
  • Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 350
  • Түрээсийн орон сууц- 200.

2.Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулна.

3.Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг угтаж Алтанбулаг дахь Хувьсгалын музейг засварлаж, тохижуулна.

4.Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин үеийн шаардлагад нийцсэн спорт заал барина.

5.Аймгийн төвд 50 MВт хүчин чадалтай цахилгаан станц барина.

6.Дархан-Сэлэнгийн авто замыг 4 эгнээ болгож шинэчилнэ. Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур, ТүшигЗэлтэрийн боомтын 131 км хатуу хучилттай авто зам барина.

7.Алтанбулаг сумыг Сумын хөгжил” хөтөлбөрт хамруулна.

8.Орон нутгийн түүхий эдэд тулгуурласан цардуулын үйлдвэр байгуулна.

9. Мах, сүүний үйлдвэр барина.

10. Хөдөө аж ахуйн их сургуулийн салбар сургууль байгуулна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх