У.Хүрэлсүх: Баянголчуудынхаа итгэлийг дааж ажиллаж байгаа Ж.Ганбаатар төрд байх ёстой хүн

  • 0
  • 103
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

У.Хүрэлсүх: Баянголчуудынхаа итгэлийг дааж ажиллаж байгаа Ж.Ганбаатар төрд байх ёстой хүн

 


Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Баянгол дүүрэгт МАН-аас  нэр дэвшсэн Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нарыг дэмжиж, бодлого, хөтөлбөрөө танилцуулахаар тус дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа.

Энэ үеэр тэрбээр гурван дэвшигчийн талаар тус бүр онцлон үг хэлсэн  бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын талаар Монгол Ардын Нам олон шалгуур үзүүлэлтээр шигшиж Баянгол дүүрэгтээ дараах гурван хүний нэрийг дэвшүүлснийг та бүхэндээ танилцуулъя. Ерөнхий сайд, МАН-ын дарга гурван шалгуур тавьсан. Нэгдүгээрт ёс суртахуун. Энэ бол төрд зүтгэж байгаа хүний хамгийн чухал шалгуур юм. Эх орноо худалдахгүй, ард түмнээсээ урвахгүй. Хувийн эрх ашгаа улсын эрх ашгийн доогуур тавьж чаддаг. Эх орондоо хайртай. Ард түмэндээ юм хийж бүтээх, ард түмнээ үлгэрлэн дуурайж ажиллаж чадах ийм монгол аавын хүү, ээжийн охид энэ Монголын төрд ажиллах ёстой гэж би үзэж байгаа. Хоёрдугаарт, мэдлэг боловсрол. Гуравдугаарт, ажлын дадлага, туршлага. Дөрөвдүгээрт, ард түмэн ямар хүнийг хүсэж, ямар хүнээр өөрсдийгөө төлөөлүүлж Монгол Улсын төрд ажиллуулах хүсэлтэй байх вэ гэдэгт олон удаагийн судалгаа хийсэн. Энэ бүхний үр дүнд бид нар дараах гурван хүний нэрийг дэвшүүлж байгаа юм. Энэ бол нэгдүгээрт, манай УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар. Ж.Ганбаатар гишүүнийг та бүхэн бүгдээрээ сайн мэднэ. Үнэхээр ажил хэрэгч хүн. Эх орондоо маш сайхан бүтээн байгуулалтуудыг хийж, олон барилга байгууламжуудыг барьсан.

src=https://zindaa.mn/uploads/images/18(24).jpg

Ард түмнийхээ ая тухтай амьдралыг цогцлоон бүтээхийн төлөө энэ хүн хувийн хэвшилд ажиллаж байхдаа ёстой өдөр шөнөгүй зүтгэсэн гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Парламентад дөрвөн жил ажиллахдаа ихээхэн үүрэг гүйцэтгэж ажилласан. Нэн ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд төрөөс үзүүлэх бодлого, үйл ажиллагааг боловсруулж төрийн бодлого болоход Засгийн газар энэ ажлуудыг зохион байгуулахад Ж.Ганбаатар гишүүн хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн Эдийн засгийн байнгын хорооны дарга хүн юм. Баянголчуудынхаа итгэлийг дааж ажиллаж байгаа. Судалгаанд хамгийн өндөр рейтингтэй байдаг УИХ-ын гишүүн. Энэ бол ард түмэн яаж үнэлж байгааг харуулж байгаа юм. Тийм учраас манай нам Ж.Ганбаатар гишүүний нэрийг дэвшүүлж байгаа. Ирэх дөрвөн жилд бидний хийх чухал зүйлийн нэг бол жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хэл амтай Жижиг, дунд үйлдвэрлэлийн санг ард түмний дунд ил болгох, бизнес эрхлэгчдээ дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийн талаар төрийн бодлогыг тодорхойлох чухал ажлуудыг гардан зохион байгуулж хийх хүн бол манай УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гэж бид үзэж байгаа. Тийм учраас Ж.Ганбаатар гишүүнээ дахин нэр дэвшүүлсэн гэдгийг тодотгоё. Баянголчууд та бүхнийг бүрэн хүлээж авна гэж бодож байна хэмээлээ. 

Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 26-р тойрог Баянгол дүүрэгт

Монгол Ардын Намаас нэр дэвшигч Жамбалын Ганбаатарын сонгуулийн штаб


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх