Р.Өсөхбаяр: Гаж тогтолцоонуудыг өөрчлөхийн тулд бид сонгуульд өрсөлдөж байна

  • 0
  • 152
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардан авч байна. Энэ удаагийн парламентын ээлжит сонгуульд 15 нам, дөрвөн эвслээс нэр дэвшигчид болон 121 бие даагч өрсөлдөхөөр албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд нэр дэвших болзол хангасан, бичиг баримтын зөрчилгүй нэр дэвшигчдэд өнгөрсөн долоо хоногт тогтоолыг нь гардуулсан билээ.
СЕХ-ноос батламж үнэмлэхээ гардан авсан нэр дэвшигчийн төлөөлөл болгон Равжаагийн Өсөхбаяраас зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр БЗД-ийн 22-р тойрогт нэр дэвшиж байгаа юм байна. 
-Танд юуны өмнө баяр хүргэе. Бидэнд сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Баярлалаа. Би УИХ-ын 22-р тойрогт намын журмын нөхөр Гантулгын Золзаяатай хамт Та бидний эвсэл”-ээс нэр дэвшиж байна. Монгол төрийн сонгуульд оролцох албан ёсны эрхийг өвөртөлж, үнэмлэхээ гардаж авч байгаадаа баяртай байна. Одоо сонгогч олон, Баянзүрхчүүддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулан бусад нэр дэвшигчидтэй шударга өрсөлдөх гараагаа эхлүүлж байна. 
title=
-Сонгогчдын хувьд шинэ хүнийг, ялангуяа залуу үеийг дэмжье гэсэн хандлага нэлээд ажиглагдаж байна. Та энэ хүлээлтэд хэр бэлтгэлээ базааж ирэв?
-Нэр дэвшигч Равжаагийн Өсөхбаяр гэдэг хүнийг олон хүнд таниулахын зэрэгцээ бодлого, хөтөлбөрөө танилцуулах, ойлгуулах нь нэн чухал гэж бодож байна.
-Нэр дэвшигчдэд болон нийт сонгогч ард түмэндээ хандаж хэлэх таны үг?
-Нэр дэвшигчиддээ хандаж хэлэхэд, та бидний зорилго нэг. Та бид өрсөлдөгч болохоос дайснууд биш. Шударга, эвтэй, ёс зүйтэй сурталчилгаатай 22 хоногийг үдье. Ялж, ялагдсан ч гол нь сөрөг, ёс бус асуудал гаргалгүйгээр сонгуульд хууль журмын дагуу оролцъё гэж хүсэх байна. 
Сонгогч, олон түмний хувьд бидэнд өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Энэ замаараа явсаар байх уу, шинэ замыг сонгох уу гэдэг торгон ирмэг дээр бид тулж ирлээ. Бидний хувьд шинэ замаар явах төсөл хөтөлбөр, бодлогоо тодорхойллоо. Үүнийгээ ард түмэндээ тайлагнаж, танилцуулах нь чухал байна. Сонгогч олон минь бидний хөтөлбөрийг анхааран сонсч, шинэ замыг сонгоход дэмжинэ гэдэгт найдаж байна. 
title=
-Та энэ сонгуульд ямар зорилго өвөрлөн ирэв?
-Энэ удаагийн сонгууль их онцлогтой болж байна. Бид хүнд байдлын ирмэг дээр ирлээ гэхээс илүүтэй хүнд байдалд орчихлоо гэдэг нь хүн бүрт тодорхой болсон. Бүр дордохоос нь өмнө улс орноо босгож, санхүү мөнгөний луйвар, иргэдээ татвараар дарамталдаг, иргэдийнхээ мөнгийг хүүлдэг гэх мэт төрд бий болсон гаж тогтолцоонуудыг халахын тулд бид сонгуульд оролцож байна. Бидний зорилго ард түмний хүсэл зорилготой яв цав нийцэж байгаа. Түүнээс биш би, бид өөр хэн нэгэн болох гэсэн хүсэл сонирхол үнэхээр агуулаагүй гэдгээ энд батлан хэлж чадна.
Ийнхүү нэр дэвшигчид батламжаа гардан авснаар сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэллээ.
Я.Хулан 
Төр.мн


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх