Алим модноосоо хол тасарч унадаггүй гэнэм. Уул ус, ургамал амьтны цогцолбор бүрдсэн үзэсгэлэн төгөлдөр нутаг хэмээвэл зүй ёсонд Архангай нэрлэгдэнэ. Сайн сайхан явна гэдэг нутаг ус, ижий аавын амин шүтэлцээнээс салшгүй холбоотой байх.
Э.Болорчулуун даргын танилын хүрээлэлд арван жилийн сурагчаас эхлээд ахмад настнууд хүртэл байдаг. Бүгдтэй нь нэг бүрчлэн нэрээр нь дуудан дотночилж мэндчилдэг юм билээ. Тэр үнэхээр олонтой хүн ажээ.
Хөндлөнгийн нүдээр бичигч би бээр үнэхээр л олонтой хүн юм гэдэг үнэлэлтэндээ бат итгэдэг юм. Зөв хүнийг хүмүүс хүрээлэх дуртай байдаг юмсан уу даа хэмээн боддогийнх бизээ.
Хийсэн бүтээсэн гэхээсээ илүүтэй хүн амьдралд хэн байх вэ гэдэг туйлын чухал үйлдэл. Багаасаа дайчин, зүтгэлтэй нэгэн байжээ. Энэ чанар төрийн албанд 18 жил зүтгэсэн зүтгэлээс нь харахад ойлгомжтой санагддаг. Тэр дандаа дарга, удирдах албан тушаалтан байсангүй. Энгийн ажилтанаас эхэлсэн ч удирдан зохион байгуулах, манлайлах чадвар багаас нь төлөвшсөнийг бүгд ам нэгтэй бахархан ярьдаг юм билээ. Үнэн ажээ тэр үнэхээр манлайлагч нэгэн. Тэглээ гээд захирч тушаасан, зандарч дарангуйлсан араншинтай хүн биш. Дөлгөөн дуугаар бүгдэд учирладаг, тайлбарладаг, нийтэч, зөөлөн дарга. Гэхдээ удирдлаганд ажиллаж байсан бүх ажилтнууд, найз нөхөд нь яагаад ч юм бэргэдэг, итгэлийг нь алдахвий гэж эмээдэг. Архангайнх гэвэл тэр хэнийг ч хүлээн авч уулздаг ер нь л асуудал тулгарсан хэнийг ч өрөөндөө хүлээн авч асуудлыг нь шийдэх гэж хичээдэг дарга.
Эх сурвалж:
https://www.facebook.com/photo.php?fbid=573263606919357&set=a.550630189182699&type=3&theater