"Та бидний эвсэл"-ийн төлөөлөл бүр олуулаа ирж, СЕХ руу дайрна гэдгээ мэдэгдлээ

  • 0
  • 109
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар шийдвэр гаргасан билээ.  Түүнээс гадна, Та бидний эвсэл-ээс дэвшүүлсэн 76 хүнээс 5-ыг нь буцааж татсан.  Тодруулбал, Н.Энхбаяр, Б.Тулга нарыг буцааж татаад байгаа аж. Тэгвэл МАХН-ын төлөөлөл даргыг нь нэр дэвшүүлэхийг шаардаж, СЕХ руу орохоор дайрсан юм.  Тэд Н.Энхбаярыг дээд шүүхээс өмчийн асуудлаар ялласан байтал авлига, албан тушаалын хэрэг рүү холбож, нэр дэвшүүлэхгүй байхаар болсныг нь эсэргүүцэж, шаардлага хүргүүлсэн аж. 

Хоёр, гурван ч удаа шаардлага хүргүүлсэн ч СЕХ-ны удирдлагууд хариу өгөөгүй учраас МАХН-ын гишүүд, бусад ТББ, иргэний хөдөлгөөнийнхөн ийн хариу нэхэж байгаа ажээ.  Энэ үйл ажиллагаанд Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн-ий тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс оролцож байна. Тэрбээр Бид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг л шаардаж байна. Миний зэвүү хүрээд байгаа юм. Бид хал үзэж, халуун чулуу долоож, нэлээд олон жил явлаа. Энэ хугацаанд биднийг басамжилсаар ирсэн. Биднийг басамжлах өнгөрч. Нийт монголчуудын төрөө байгуулах эрхэнд бүдүүлгээр халдаж байгаад дургүй хүрч байна.  Иргэдээд ойлгуулмаар байгаа юм.  Монгол жудагаар хандвал ядарсанаа өмгөөлөх ёстой биз дээ хэмээлээ. 

Тэгвэл СЕХ-ны хуулийн хэлтсийн дарга Бат-Эрдэнэ гарч ирж Дарга нар та нартай уулзахгүй, завгүй байна.  Албан бичгээр хандах ёстой шүү дээ. Би та нартай уулзах гэж гарч ирлээ. Уулзахгүй гэвэл яах вэ хэмээлээ.  Харин Та бидний эвсэл-ийнхэн маргааш, нөгөөдрөөс бүр олуулаа болоод эргэж ирж, СЕХ руу дайрч орно гэдгээ мэдэгдлээ.  


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх