Сонгууль явуулах журмаа хэзээ танилцуулах вэ?

  • 0
  • 94
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Монгол Улс нэгдүгээр сараас хойш вакум”-д шилжсэн. Хөл хориог хоёр ч удаа сунгаснаар үзвэр, үйлчилгээ, сургалт гээд бизнесийн байгууллагууд тэг зогсолт хийж, аль хэдийнэ дампуурлын ирмэгт тулаад байна.

Одоо ч гэсэн Covid-19” цар тахлыг дотооддоо алдаагүй гэж тайвширч болохгүйг Өндөр эрсдэлтэй” гэсэн найман удаагийн үнэлгээ баталлаа. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх уржигдар болсон УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр Бид улс үндэстнийхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой. Би ганц зүйлийг хэлж чадна. Монгол Улс хилээ нээхгүй. 
Халдварыг бүрэн дарсны дараа тэгэх боломж бүрдэнэ. Коронавирусын халдварыг бүрэн эдгээх увидастай вакцин, эм тариа гарсан үед л хилээ нээнэ, хөл хориог цуцална” гэсэн. Өөрөөр хэлбэл, цар тахлыг дарах вакцин хэзээ гарах нь дэлхий нийтэд ч тодорхой бус байхад Ерөнхий сайд ингэж мэдэгдэнэ гэдэг ихэд сэрэмжилж буй хэрэг мэт.
Гэтэл иргэдийг маскаа зүү, гэрээсээ битгий гар гэж айлгаж, улсаараа цахимаар наадамлахаар зэхэж буй энэ үед улс төрийн сонгуулиа хойшлуулах талаар ам нээхгүй байгаа нь сонин. Үнэхээр л улс үндэстнийхээ аюулгүй байдлыг сахих гэж байгаа бол эрсдэлт үед эрүүл мэндээ хамгаалья гэсэн түмэн олны хүсэлтийг яагаад  тоож  ярихгүй байна вэ.
 
Сонгууль дөхөж Их хурлын гишүүд тойрогтоо ажиллаад эзгүй байна. Харин эрх мэдэлгүй нь хаашаа ч явж чадахгүй хадны завсар хавчуулагдсан юм шиг л бүлтэлзэж сууна. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгэнт сонгууль явуулна гэж тэрсэлсэн юм бол онцгой нөхцөлд сонгууль хийх журмаа олонд зарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол онцгой нөхцөл нэрийн дор яах учраа олохгүй яс нь хавталзаж, эргэлзэж тээнэгэлзсэн. Хууль зөрчих вий гэж айж сандарсан нэр дэвшигчид дүүрэн байна. Гэтэл сонгууль болоход сар гаруйхны хугацаа үлдээд байхад ядаж нэр дэвшигчид иргэдтэй уулзалт хийх, халдвар хамгааллын дэглэм мөрдөхөө тодорхой болгоогүй. Сонгууль явуулах журмаа нийтэд танилцуулах болоогүй хэмээн Түр журам”-ын төсөл боловсруулж байна гээд сууж байж болох уу. Эсвэл иргэдийнхээ эрүүл мэндийг бодох, үгүй бол сонгууль зохион байгуулах дүрмээ эртхэн шиг тодорхой болгох хэрэгтэй.
 
 
С.Уянга
Эх сурвалж: Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх