Парламент эрхээ "эдлэж" сонгуулийн товыг “хөдөлгөх” үү

  • 0
  • 93
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Ковид-19 вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, Засгийн газраас энэ сарыг дуустал тодорхой арга хэмжээнүүд авч, “хөл хорио” тогтоогоод байгаа. Үүнтэй холбоотойгоор хугацаа товлогдсон ажлуудаас эхлээд багагүй өөрчлөлт орох нөхцөл ч үүсч магадгүй.

Тухайлбал УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Нам, эвсэл сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. Харин аудитын байгууллага нь дүгнэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд  хүргүүлнэ гэсэн зохицуулалттай. Товчхондоо энэ сарын 25-ны өдрөөс өмнө нам, эвслүүд 2020 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн, батлах ёстой.

Гэвч энэ сарын 31-ний өдрийг дуутсал олон нийтийн бүхий л арга хэмжээг хориглочихсон. Тиймээс жишээлбэл МАН Бага хурлаа, АН ҮЗХ-ны хурлаа хийх боломжгүй болж байна. Сонгуулийн тухай хуульд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд сонгуулийн үйл ажиллагааг УИХ зогсоож болно. Хэрвээ онцгой нөхцөл байдал үүссэний улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно гэж заасан байдаг. Тэгэхлээр дээрх хугацааг хөдөлгөх эсэхийг парламент шийдэх эрхтэй гэсэн үг. Түүнчлэн онцгой нөхцөл байдал арилснаас хойш ажлын долоо хоногийн дотор санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө УИХ сонгуулийг дахин товлон зарлахаар заасан байдаг.

Гэхдээ заавал товлосон хугацааг хөдөлгөхгүйгээр аргыг нь олохыг хүсвэл улстөрийн нам, эвслүүд хуулийн хугацаанд багтаан сонгуульд оролцох нам, эвслүүд технологийн дэвшлийг ашиглах боломж нээлттэй аж. Хэрвээ ялалт, ялагдлын буухиаг эхлүүлэх мөрийн хөтөлбөрөө “алсын зайнаас” хэлэлцэн батлахгүй гэвэл хөл хорины хугацаа дуусахыг хүлээж, сонгуулийн хуулиа дагах хэрэгтэй болно гэсэн үг.

Б.Төгөлдөр

Эх сурвалж: erennews.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх